мэдээллийг шинэчилсэн огноо: 2013 оны 3-р сарын 04, Даваа гариг, 12:41 2013 оны 2-р сарын 28, Пүрэв гариг, 10:05
Монгол дахь Америкийн Их Сургуулийн Дээд удирдлагын боловсролын төвөөс 2013 оны 3 дугаар сарын 28 болон 29-нд “Шинэ ажилтан авах, сонгон шалгаруулах, сургах” сэдэвт сургалтыг англи болон монгол хэлээр тус тус зохион байгуулах гэж байна. Сургагч багш Tревор Сирад 3 дугаар сарын 6-ны өглөө 8.00 цагаас сургалтын талаар товч мэдээлэл хийнэ.
Энэхүү сургалт нь чадварлаг ажилтныг олж ажиллуулах хамгийн төвөгтэй ажлыг гардан хийдэг хүний нөөцийн менежер, ажилтнуудад зориулагдсан болно. Шилдэг ажилтныг хэрхэн сонгон шалгаруулж авах тогтолцоог өөрийн байгууллагад бий болгох, хүнээ зөв сонгож авч чадаагүйгээс учрах хор хохирол, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар та энэ сургалтаас олж мэднэ. Сургалтыг сүүлийн 36 жилийн турш хүний нөөцийн менежмент, ялангуяа ажилтныг шинээр ажилд авах, тэднийг сонгон шалгаруулах чиглэлээр Англи, Америк, Финлянд, Вьетнамд болон Монголд ажиллаж байгаа “Recruitment & Selection” номыг зохиогч Тревор Сирад удирдан явуулна.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү:
Хэзээ: Сургалт 2013 оны 3 дугаар сарын 28-нд Англи хэлээр, 29–нд Монгол хэлээр явагдана.
Төлбөр: 450 ам. доллар
Холбоо барих хаяг:
Монгол дахь Америкийн Их сургуулийн Дээд удирдлагын боловсролын төв,
Сити Плаза төвийн 2 давхарт, 6А Сөүлийн гудамж,
Утас: 313184, 9910 0958;
Цахим шуудан:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Цахим хуудас: aum.edu.mn
Та манай сайт дээрх мэдээллийг ашиглаж байгаа бол эх сурвалжийг заавал дурьдана
уу.
Эх сурвалж: www.mongolchamber.mn
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |