2011 оны 9-р сарын 29, Пүрэв гариг, 15:56
Засгийн газрын 2010 оны 5 сарын 19-ний өдрийн 119 тоот тогтоолоор Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмыг шинэчлэн баталсан билээ. Энэ нь өмнө нь бидний хэлж заншсанаар нийтээр дагаж мөрдөх шийдвэр гаргах журам бөгөөд нийт иргэд, олон нийттэй хамаатай аливаа шийдвэр гаргахдаа яам агентлаг, ИТХ, засаг дарга нар тухайн шийдвэртэй холбоотой этгээдүүдийн саналыг авах, хуульд нийцсэн байх, бусад шийдвэр журмуудтай зөрчилдөхгүй байх, шийдвэрийн талаарх нөлөөллийн шинжилгээ хийх, шийдвэрийн талаар хэлэлцүүлэг уулзалтуудыг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавьж санал авах гэх мэт олон чухал асуудлуудыг тусгасан.
Гэвч амьдрал дээр энэ шийдвэр тэр бүр хэрэгжихгүй байгаа нь юуны өмнө энэ шийдвэрийн талаар, иргэд, бизнесийнхэн сайн мэдэхгүй байгаатай холбоотой. Иймээс Засгийн газрын тус тогтоолыг Та бүхний анхаарарлд толилуулж байна. төр захиргааны байгууллагуудын гаргадаг элдэв журам шийдвэрийг багасгах, бодитой зөв шийдвэр гаргадаг болгох, гарсан шийдвэр амьдралд хэрэгждэг болгоход иргэд, бизнесийнхэн Та бүхний оролцоо хамгийн чухал үүрэгтэй билээ. Түүнчлэн энэхүү тогтоолыг хэрхэн ихэрэгжүүлж буйд Та бидний хамтын хяналт, мониторинг томоохон үүрэг гүйцэтгэх болно.







![]() | Өнөөдөр | 1777 |
![]() | Өчигдөр | 12222 |
![]() | Энэ 7 хоногт | 31999 |
![]() | Өмнөх 7 хоногт | 148512 |
![]() | Энэ сард | 431192 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5303578 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |