"Олон улсын эмэгтэй зохион бүтээгчдийн үзэсгэлэн семинари 2012" - 2012 оны 5-р сарын 3-10 нд Сөүл, Солонгос

Солонгосын Эмэгтэй Зохион Бүтээгчдийн Холбоо нь “Олон Улсын Эмэгтэй зохион бүтээгчдийн 5 дахь удаагийн Үзэсгэлэн, Семинари”-г 2012 оны 5-р сарын 3-10 нд Солонгосын Оюуны өмчийн Газар (СОӨГ), Дэлхийн Оюуны өмчийн Газар (ДОӨГ)-ийн ивээн тэтгэгчтэйгээр зохион байгуулах гэж байна.

Солонгосын Эмэгтэй Зохион Бүтээгчдийн Холбоо (KWIA - Korea Women Inventors Association) бол Солонгосын Оюуны Өмчийн Газрын дэмжлэгтэй Солонгосын эмэгтэйчүүдийн шинэ бүтээлийг дэмжин урамшуулах зорилготой байгууллага юм. Олон улсын түвшинд гаргахын тулд “Дэлхийн Эмэгтэй Зохион Бүтээгчид, Бизнес Эрхлэгчдийн Холбоо”-г дэлхийн эмэгтэй зохион бүтээгчид, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2008 онд анх байгуулсан.

Тус холбооноос зохион байгуулдаг олон арга хэмжээний нэг нь Солонгосын Олон улсын эмэгтэй Зохион бүтээгчдийн Үзэсгэлэн (KIWIE) бөгөөд дэлхийн 30 гаруй орноос 500 орчим эмэгтэй зохион бүтээгч, бизнес эрхлэгчид цугларч, шинэ технологийн хандлагыг судлах, одоогийн шинэ санаачлагыг дэмжих зорилгоор мэдээлэл болон туршлагаа солилцдог олон талын ач холбогдолтой юм. Мөн эмэгтэй зохион бүтээгчдийн нэр хүндийг өсгөх, өрсөлдөөнийг бий болгох үүднээс “Гранд шагнал”, “KIWIE шагнал”, “Алт/ мөнгө/ хүрэл шагнал”, ”ДОӨГ ба СОӨГ-ын тусгай шагнал” -ыг шалгаруулан олгодог байна.

МҮХАҮТ нь СОӨГ-тай нягт хамтын ажиллагаатай бөгөөд энэхүү арга хэмжээнд 3н удаа амжилттай оролцож байсан туршлагатай.

Жич: Бүх оролцогчид арга хэмжээний үеэр Гала оройн хоол ба 4 хоног буудалд үнэгүй буух боломжтой юм.Зардал болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

Хаана: Үзэсгэлэн - БНСУ-ын Сеул хотын COEX-үзэсгэлэнгийн төвд 5-р сарын 3-6 нд (зочид буудлын зардал, хоолыг хувь хүн өөрөө хариуцана) Семинари - EWHA Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн танхимд 5-р сарын 7-10 нд (зочид буудлын зардал, өдрийн хоол үнэгүй)

Тус арга хэмжээнд оролцох эмэгтэй зохион бүтээгч, бизнес эрхлэгчид 2011 оны 2 дугаар сарын 20-ны дотор бүртгүүлж, оролцохыг урьж байна.

Арга хэмжээнүүдийн хуваариуд, Зардлын мэдээлэл, өргөдлийн мэдээлэл, Холбогдох арга хэмжээнүүдийн мэдээллүүдийг хавсралт файлаас үзнэ үү.

Харилцах хүн: А. Мөнхнаст
Утас: 3323597, 99199318
Факс: 324620
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Хаяг: МҮХАҮТ-ын байрны 305 тоот өрөө, М. Гандийн гудамж, Хан Уул дүүрэг.

Attachments:
Download this file (KIWI 11 jan 2012 letter to members.pdf)Олон улсын эмэгтэй зохион бүтээгчдийн үзэсгэлэн семинари - 2012[[Формат: PDF; Файлын хэмжээ: 392 кб]]392 Kb01/11/12 18:39
AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:

Код
Сэргээх

Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1753
mod_vvisit_counterӨчигдөр12222
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт31975
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт148512
mod_vvisit_counterЭнэ сард431168
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5303554

Манай сайтад: 80 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.240
 , 
Өнөөдөр: 5-р сар 22, 2012