“100 мянган айл орон сууц”-ны 6 хувийн хүүтэй зээлд хамрагдах нөхцөл шаардлага

Хуудасны холбоос:


“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн журмыг Сангийн сайд Д.Хаянхярваа, ЗТБХБСайд Ц.Дашдорж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нар 2012 оны 02-р сарын 21 өдөр гарын үсэг зурж баталсаныг хүргэж байна.

НӨХЦӨЛ ШААРДЛАГА

Зээлийн нөхцөл зээлдэгчийн хувьд:

  • Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан иргэн байна.

  • Зээлдэгчийн сард төлөх зээл хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 3 сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна

  • Зээлдэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр зээлгүй байна.

  • Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны /цаашид арилжааны банк гэх/ бусад шалгуурыг хангасан байна

Зээлийн зориулалтын шаардлага

  • Зээлийн зориулалт: 100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулна.

  • Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ: 55 метр квадратаас ихгүй байна.

  • Зээлийн хэмжээ: 50.0/тавин сая/ төгрөг хүртэл байна.

  • Зээлийн хүү, хугацаа: Зээлийн хүү жилийн 6 хувь, хугацаа нь 20 хүртэл жил байна

  • Худалдаж авах орон сууцны урьдчилгаа төлбөр: Урьдчилгаа төлбөр нь худалдан авах орон сууцны үнийн 10 хувиас доошгүй байна.

Барьцаа: Зээлийн барьцаа нь зээлдэгчийн зээлээр худалдан авч буй орон сууц байна

  • Зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилж төлөх: Зээлдэгч хүүгийн зардлаа бууруулах үуднээс гэрээнд заасан хуваарьт төлбөрөөс урьдчилан төлж болох бөгөөд зээл ашигласан хугацаагаар хүүг тооцно

Зээл олгох үе шат

Нэгдүгээрт:

- Зээл хүсэгч нь Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүсэлт гаргах дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  2. Анх удаа орон сууцтай болох гэж байгааг тодорхойлсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа
  3. 100 мянган айлын ором сууц хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас сонгож. байгуулсан гэрээ. (нотариатаар баталгаажуулсан байх)
  4. Худалдан авч буй орон сууцны урьдчилгаа төлсөн баримт

Хоёрдугаарт:

  • Шаардлага хангасан иргэдийн материал, нэрсийг Хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд ОССК хуваарилан хүргүүлнэ.
  • Арилжааны банкинд хуваарилагдсан зээл xүсэгч нь арилжааны бзнхны шаардсан материалыг нэмж бүрдүүлэн, тавигдах шаардлагыг хангасан байна.
  • Арилжааны банк кь ОССК-аас хуваарилан ирүүлсэн иргэдийн материалыг хүлээн авч судлан зээл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Орон сууцны зээлд хамрагдах иргэн ОССК-д бүрдүүлэх өгөх бичиг, бариитын жагсаалт
  • Зээлийн хүсэлт
  • Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Анх удаа орон сууцтай болж байгааг тодорхойлсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа/ гэр бүлийн гишүүд/
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ буюу захиалгын гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (нотариатаар баталгаажуулсэн байх)
  • Урьдчилгаа төлбөр төлсөн баримт

"100.000 айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалт

"100.000 айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдах УБ хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжинд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг хавсралтаар хүргүүлж байна.

Барилга, дэд бүтцийн зөвлөл

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэлүүд 

 
0 #19 Чука 2013-02-23 14:11
Үнэн учир дутагдалтай юмаа. Энэ байдлаар бол 5 хүрэхгүй хувь нь энэ төсөлд хамрагдах юм шиг байна.
 
 
0 #18 Фаак 2012-08-30 14:39
Аав ээжтэйгээ байранд амьдардаг байж байгаад байргүй болсон одоо хүүхэд нь байр аваад амьдрая гэхээр өмнө нь байранд амьдарч л байсан бол болку жигшиг муу сайн хөлдүү толгойтой лалрууд.
 
 
+1 #17 zorigt 2012-08-23 17:34
ta nar jaahan utgatai yum hiimeer yuma yg vnendee ger horoolold nasaara bsan hvmvvsiig jahan bodmoor yumda bolomj bololtsogiin haralda
 
 
+1 #16 dulguun 2012-08-23 17:13
bid sayhan shinehen ger bvl bolson l doo tgd bi ulsiin baiguulagad manai nohor hubiin baiguulagad ajjildag gewch bid 2in ajilsan jil bolon zarim negen zvilvvd yg shaardlagad ni tentsehgvi bj taaraad ene tosold hamragdaj chaddaggvi iim nohtsold zaluu ger bvldee zoriulsan ymar negen hongololt baij boldoggvi yumu
 
 
+2 #15 nomin 2012-08-15 11:25
Hamgiin gol ni bank shuurhai ajillah shaardlagtai bna busad asuudal bol bolokh bolomjiin l yum bn shuu
 
 
+2 #14 togsoo 2012-08-07 22:32
энэ жил хэдэн байрны зээл олгох юм бэ мэдэж байгаа хүн байна уу, санхүүжилт байгаа юм уу? энэ талаар төрийн банк тодорхой мэдээлэл тавимаар юм
 
 
+1 #13 muugii 2012-06-06 16:26
хөдөө орон нутгийн харяатай иргэд УБ хотод байр авч болох болов уу. энэ талаар мэдэж байгаа хүн байна уу.
 
 
0 #12 unshigch 2012-05-17 14:01
bairnii meter kbadrat ni taaraad, unen ni harin 51 say baihad zeeld hamragdah bolomjtoi yu. uridchilgaagaa 50 %-iig ogchihson. hariulj ogooch
 
 
+1 #11 erka 2012-05-08 10:15
сайн байна уу энэхүү хөтөлбөрийн байрыг 55 м2-аар хязгаарласан нь утгагүй санагдаж байна. Учир нь нэгэнт л хамаг байдаг хүчээрээ зүтгэн байж байр сууцанд орох гэж байгаа иргэд маань нэгэнт л орох гэж байгаа бол боломж бололцоогоороо чадах нь аль болох томхон байранд орох л сохирхолтой байгаа. Тэртэй тэргүй баячууд ченжүүд нь энэ хөтөлбөрийн байранд орох боломжгүйгээр хязгаарлсан байгаа гэж ойлгогдож байгаа учираас энэхүүсаналыг дэвшүүлж байна.
 
 
+1 #10 erka 2012-05-02 14:41
Xuduu baidag duu maani bairnii zeeld xamragdax gesen chin zaaval Ulaanbaataraas ul xudlux xurungiin lablagaa abchir gesen baix yum yamar uchirtai yum be xot aimguud xoorondoo xolboogui yum uu
 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:


Код
Сэргээх

Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер