УИХ-ын эмэгтэй гишүүд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдйин төлөөлөлтэй уулзаж ярилцлаа

УИХ-ын гишүүн Д. Оюунхорол, С. Оюун, БСШУЯ-ны дэд сайд хатагтай Б. Ундармаа нар өглөөний цай уунгаа бизнесийн олон салбарын төлөөлөл болсон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй чөлөөт уулзалтыг зохион байгууллаа.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ДНБ-ий 70-80 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшилд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрс өсч байна. Улс орны эдийн засаг өссөн дүнтэй байгаа боловч эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг авч үзэхэд хангалттай биш байна.

Тухайлбал, ажилгүйдэл ядуурал тууштай буураагүй бөгөөд ядуучууд, ажилгүйчүүдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа ба албан бус хэвшилд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Ийнхүү эмэгтэйчүүд хувийн хэвшилд бизнес эрхлэхэд учирч байгаа бодит бэрхшээлийг төр засгийн холбогдох байгууллагад уламжилж, тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэх арга замыг хайх нь албан бус хэвшлийг албажуулах, ажлын байр бий болгох, орлого нэмэгдүүлэх, улмаар ядуурлыг бууруулан тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр гишүүдтэй санал бодолоо хуваалцлаа.

Эмэгтэйчүүд нийлж өөрсдийн дуу хоолойгоо ингэж хүргэж байгаад бид маш их баяртай байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эмэгтэйчүүд доод тал нь 10 түүнээс дээш хэмжээний хүмүүсийг ажлын байраар ханган амьдрал ахуйд нь нэмэр болж яваа. Зөвхөн УИХ биш яам агентлаг, засаг дарга, дүүрэг намуудын хэмжээнд хамтарч ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Бид эхлээд ядууралтай тэмцэх, ажлын байрыг яаж бий болгох, хувийн бизнес эрхлэхэд эмэгтэй хүнийх нь хувьд учирч байдаг саад бэрхшээлийг судлах, шийдвэрлэх арга замыг хайх нь тэдний эдийн засгийн үйл ажиллагааг идэвхижүүлж, орлогыг нэмэгдүүлэх, улмаар бусад хүний эрхээ хамгаалахад нь дэмжлэг болж чадна гэдгийг тэд хэлж байлаа. Цаашид танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл энэ талаар олон уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж тодорхой үр дүн гаргах болно.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:

Код
Сэргээх

Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1618
mod_vvisit_counterӨчигдөр12222
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт31840
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт148512
mod_vvisit_counterЭнэ сард431033
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5303419

Манай сайтад: 47 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.236
 , 
Өнөөдөр: 5-р сар 22, 2012