IER-ийн тооцоогоо өөрөө хийх шийдэл нь худалдан авалтыг илүү хялбар болгож байна.

Хуудасны холбоос:


IER 960 сүүлийн үеийн шилдэг инноваци нь RFID технологи дээр суурилсан  уламжлалт аргаас илүү хурдан  хэрэглэгчид  худалдан авсан барааны тооцоогоо өөрөө хийх шийдэл юм.  Худалдан авагч  бүтээгдэхүүнээ сонгоод өөрийн тор  сагсандаа хийнэ.  Дараа нь IER ESP тэдгээрийн худалдан авалтын төлбөрийг маш хурдан  төлөх боломжийг олгож байдаг.  Худалдан авагч тортой/сагстай /  бараагаа  RFID уншигчийн хэсэгт байрлуулахад  торон дотрох бараа бүрийн  RFID шошго нь  маш хурдан зэрэг уншигдаж, худалдан авалтын баримт нь дэлгэцэн   дээр бүтээгдэхүүний мэдээлэл болох  дуусах хугацаа,  гарал үүсэл,  калорын  хэмжээ зэргийн хамт гарч ирнэ. Худалдан авагч кредит карт болон  богино зайн холбоог ашиглан утсаараа төлбөрөө төлөх боломжтой.

Бүтээгдэхүүн бүрийн RFID шошго нь  идэвхгүй болж  баримт  хэвлэгдэн гарна.  Худалдан авагч нь   мухлагтай холбогдсон  хяналтын хаалгаар нэвтэрч энэ нь  бүх бүтээгдэхүүний төлбөр төлөгдөж  шошго  идэвхгүй болсоныг батлагаажуулж байдаг.  IER ESP шийдэл нь  мөн мухлагын ар талын  2р дэлгэц нь давхар  сурталчилгааны үүрэг гүйцэтгэж байхаар шийдэгдсэн бөгөөд дэлгүүрийн орох хаалган дээрх  шилдэг сурталчилгааны самбар болж  хэрэглэгчдэд дэлгүүрт орохын өмнө  онцгой саналуудыг сурталчилж танилцуулж  байдаг.

Мэдээлэлтэй холбоотой  видео бичлэгийг эндээс үзнэ үү.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

AddThis Social Bookmark Button
Холбоотой мэдээлэл


Нэвтрэх
Холбоо барих
Like Us on Facebook
Twitter
RSS
Twitter

Supply Chain электрон сонин

Supply Chain электрон сонин - 2014 оны №3 (23)

“GS1 Mongolia” нийгэмлэгээс бизнес эрхлэгч гишүүн байгууллагууддаа зориулан хуваарилалт / нийлүүлэлтийн гинжин сувгийн үйл ажиллагааг хэрхэн удирдаж худалдааг хөнгөвчлөх түүнчлэн GS1 систем буюу зураасан кодны талаар илүү дэлгэрэнгүй ойлголт өгөх үүднээс тус системийн хэрэглэгдэх хүрээ, ач холбогдол болон бусад гишүүн орнуудад шинээр нэвтрүүлж байгаа санал санаачлага, шинэ туршилт, туршлагуудын талаарх мэдээ, мэдээллийг бэлтгэн... 19 September 2014 Дэлгэрэнгүй...
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер