Тариаланч - гурил үйлдвэрлэгчдийн зөвлөлдөх уулзалтанд урьж байна

Хуудасны холбоос:


МҮХАҮТ-ын дэргэдэх Газар Тариалан Эрхлэгчдийн Зөвлөл нь танхимаас авч хэрэгжүүлж буй олон талт үйл ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн өмгөөллийг сайжруулах, бодит салбар нэгжид тулгуурлан чанартай үйлчилгээг гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд хүргэх, тэдний эрх ашгийг нь төлөөлөн илэрхийлж тухайн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг болно.

МҮХАҮТ, МТХ хамтран 2013 оны 3 сарын 25-ны өдрийн 14 цагаас Тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн ашиг сонирхлыг нэгтгэн зангидаж тэдний санал бодлыг Төр засгийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой “Тариаланч - гурил үйлдвэрлэгчдийн Зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна.

Иймд Таныг энэхүү уулзалтанд хүрэлцэн ирж өөрсдийн санаа бодлоо бидэнтэй хуваалцахыг урьж байна. (Хөтөлбөрийг хавсаргав)

Дээрхи уулзалттай холбогдуулан гурил болон гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид Та бүхэн үйлдвэрлэл эрхэлж буй салбартаа тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудын талаархи мэдээллүүдээ урьдчилан uyanga@mongolchamber.mn хаягаар явуулна уу.

Холбогдох ажилтан:
Газар Тариалан Эрхлэгчдийн
Зөвлөлийн нарийн бичгийн дарга Л. Уянга
Утас +976-11-314000, +976-11-312501, 99010174

Attachments:
Download this file (hutulbur_tarialan.pdf)Хөтөлбөр[Формат: PDF;]
AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:


Код
Сэргээх

Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер