“Улаанбаатар түншлэл 2013” олон улсын намрын үзэсгэлэн яармаг амжилттай зохион байгуулагдлаа

Хуудасны холбоос:


Намрын Олон Улсын үзэсгэлэн яармаг “Улаанбаатар Түншлэл” –ыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас анх санаачлан Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулснаас хойш өдгөө 18 дахь жилдээ тасралтгүй амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд АНУ, Япон, Тайвань, ОХУ-ын аж ахуйн нэгж байгууллагууд маш өндөр ач холбогдол өгч оролцлоо. АНУ-ын ЭСЯ-аас зохион байгуулж монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй компани, Японы 4 компани, Тайваны 3 компани, ОХУ-ын 2 компани болон дотоодын 90 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон үзэсгэлэн яармаг болж өндөрлөлөө.

Үзэсгэлэнгийн нээлтийг гол зохион байгуулагч болох Нийслэлийн Засаг Даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Пэйпэр Энн Уинд Кэмбэлл нар үзэсгэлэнд оролцогч нийт аж ахуйн нэгжүүдэд мэндчилгээ дэвшүүлж нээлтийн тууз хайчилснаар “Улаанбаатар Түншлэл 2013” олон улсын намрын үзэсгэлэнгийн ажиллагаа ёслол төгөлдөр нээлтээ хийсэн.

Уг үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамдуудаас БНАСВУ, БНКазакстан Улс, БНКуба Улс, БНЛаос, ОХУ, Япон улсын төлөөллүүд оролцсон.

Үзэсгэлэнгийн зохион байгуулах хороонд

  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар

  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

  • Хөдөлмөрийн Яам

  • Стандарт Хэмжил Зүйн Газар

  • Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

  • Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар

  • Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба

  • Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг, Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Газар

Уг үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудын дунд 9 дүгээр сарын 13-14-нд хүнс, хөнгөн үйлдвэр ба үйлчилгээний салбарын дотоодын ба гадаадын бүх оролцогчдын шалгаруулалтыг үзэсгэлэнд оролцож буй 80 гаруй байгууллагаас явуулж дараахи шагналыг олгосон.

НЗДТГ-ын нэрэмжит шагналыг:

  1. Үлэмж Кашимир ХХК

  2. Экопак ХХК

  3. Цүкүба ХХК, ЯПОН-ы ЧА-ЧА-ЛУ бүтээгдэхүүн

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын нэрэмжит шагналыг:

  1. Очир Дагинас ХХК

Тус үзэсгэлэнгийн ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ шагнал:

  1. Онцлох Органик бүтээгдэхүүнээр САНТ СҮҮН БУЛАГ ХХК-й ГОУДА брэндийн ЭКО БЯСЛАГ

  2. ОНЦЛОХ ШИНЭ бүтээгдэхүүнээр ИНАХИС ХХК-й РЕЗИНЭН ХАВТАН, ХҮҮХДИЙН ТОГЛООМ, ХИЙМЭЛ ЗҮЛЭГ, СПОРТЫН ИЖ БҮРДЭЛ

  3. ОНЦЛОХ ШИНЭ бүтээгдэхүүнээр ЖҮР ҮР ХХК-й БРЭНД БЯЛУУ

  4. Үндэсний өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэгчээр МОНГОЛ ДАРХАН ДУУТ УРЛАН ХХК- й ЖАНРАЙСАГ БУРХАНЫ БУРХДЫГ АМИЛУУЛАГЧ РАШААНЫ САВ БҮТЭЭЛ, XV-XX ЗУУНЫ ҮЕИЙГ ХАРУУЛСАН АЛТАН ШАРМАЛ БҮХИЙ ГУУЛИН БА МӨНГӨН ШАТАР

  5. ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ бүтээлээр Уран бүтээлч Г. ЭНХБААТАРЫН давтагдашгүй, уран хийц бүхий “МОРИН ХУУР” бүтээл

  6. ИМПОРТЫГ ОРЛОХ ОНЦЛОХ бүтээгдэхүүнээр КАЖУГ ХХК- й АРЬСАН ТЭЛЭЭ

  7. ИМПОРТЫГ ОРЛОХ ОНЦЛОХ бүтээгдэхүүнээр ТУЛГА ТӨХӨӨРӨМЖ ХХК- й Монгол Улсад үйлдвэрлэж буй ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ ЗЭВЭРДЭГГҮЙ ГАН ТОГОО САВ СУУЛГА

  8. ХЭРЭГЛЭГЧИЙН ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР СҮҮ ХК

  9. ОНЦЛОХ үйлчилгээгээр БИЛЭГТ ДӨЛГӨӨН ХХК- й НОЁН ЗУУЧ ПИЦЦА бүтээгдэхүүний үйлчилгээ

  10. ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭГЧ байгууллагаар М-СИ-ЭС КОКА- КОЛА ХХК

  11. ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИТОЙ бүтээгдэхүүнээр ГОВЬ-АЙГАР ХХК- й ХОНИНЫ НООСОН бүтээгдэхүүн

  12. ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД БА БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ОНЦЛОХ ТЕХНОЛОГИТОЙ бүтээгдэхүүнээр ТОТ КОМ СЕРВИС ХХК- й УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ бүтээгдэхүүн

  13. ДЭЛХИЙН БРЕНДИЙГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭГЧ байгууллагаар НОЁН УУЛ ЭРДЭНЭ ХХК

  14. ҮЛГЭР ЖИШЭЭ ОРОЛЦОГЧ байгууллагаар МОНКРЕМ ХХК

  15. ЭКСПОРТЫН ОНЦЛОГ бүтээгдэхүүнээр ХААН ХҮНС ХХК- й Манай гэр бүл бууз, Манай гэр бүл банш

  16. ЭКСПОРТЫН ОНЦЛОГ бүтээгдэхүүнээр BLUE GOLD ХХК- й Тэрэлж байгалийн эрдэст ус бүтээгдэхүүн

  17. Хоёрдогч түүхий эдийн бүтээгдэхүүнийг боловсруулж хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж буй үйлдвэрлэгч, санаачлагчдын үйл ажиллагааг онцгойлон дэмжиж байгааг өндрөөр үнэлж НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ байгууллагаар МОНГОЛЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОЛБОО

  18. ҮНДЭСНИЙ бүтээгдэхүүнээр ЖАГАА САН РАЙС ХХК- й ЭКО НИЙСЛЭЛ БУУЗ, ХАВИРГАТАЙ СҮҮЛТЭЙ БАНШ бүтээгдэхүүн

  19. ШИЛДГЭЭР ВАН СИ ФОРУС ХХК-й ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙГ ҮР АШИГТАЙ УДИРДАХ ШИЛДЭГ БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ

  20. UNISON CO., LTD, Тайвань- Эмнэлгийн тоног төхөөрөмж

  21. LIEN CHINY ENTERPRISE CO., LTD, Тайвань- Эмнэлгийн болон мэргэжлийн тоног төхөөрөмжүүд

  22. DIAS CO., LTD, ОХУ- Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд

  23. UNICOSMETIC CO., LTD, ОХУ- ESTEL ST-PETERBURGS Үс арчилгааны хэрэгслүүд

  24. UNICITY CO., LTD, АНУ- Эрүүл мэндийг дэмжигч бүтээгдэхүүнүүд

  25. GATEWAY DEVELOPMENT MONGOLIA CO., LTD, АНУ- Термо барилгын бүтээгдэхүүнүүд

  26. BE FORWARD. JP Japanese Car Exporter company, Япон- Төрөл бүрийн авто машин экспортлогч

  27. BELLE COEUR LABORATORY Co.LTD, Япон- Японы арьс арчилгааны гоо сайхны чацарганаас гаргаж авсан бүтээгдэхүүн

  28. Гран При - ХАТАН СҮЙХ ХХК

Нийт оролцогчдодоо цаашдынх нь ажилд амжилт хүсэхийн ялдамд, эрүүл энх сайн сайхныг хүсье. Энэ дашрамд дурдахад хувийн хэвшлийнхээ үйл ажиллагааг дэмжиж бидэнтэй хамтран ажилласан Зохион Байгуулах Хорооны бүрэлдэхүүн болон тэдгээрийн байгууллага, удирдлагуудад гүн талархал илэрхийлье.



AddThis Social Bookmark Button
Холбоотой мэдээлэл

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:


Код
Сэргээх


Нэвтрэх
Холбоо барих
Like Us on Facebook
Twitter
RSS
Twitter
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер