• Японы Никкеи сонин танд боломж олгож байна

    Японы Никкеи сонин танд боломж олгож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон, Монгол 2 орны  бизнес, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Токио хотод болох “Япон, Монголын Бизнес Форум”-д оролцохоор  Япон улсад айлчлах гэж байна. Үүнтэй холбогдуулан японы эдийн засгийн хамгийн том нэр хүнд бүхий  Никкей…

  • Мэндчилгээ

    Мэндчилгээ

    МҮХАҮТ-ын гишүүд, нийт бизнес эрхлэгчиддээ Тулгар төрийн 2223 жил, Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн халуун мэндийг хүргэж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Эдийн засгийн өсөлт, ард түмний амьжиргаа,…

Шинэ мэдээ

  • Сүүлийн 100 мэдээ

  • Видео сан

  • Салбар

  • Шинэ гишүүд

  • "Ногоон буудал" эко шошго хэрэглэх эрх авсан анхны жуулчны бааз

    Олон улсын аялал жуулчлалын "Цолмон Трэвел" ХХК нь 1993 онд үүсгэн байгуулагдсан аялал жуулчлалын салбар дахь анхны хувийн компаниудын нэг юм. Энэ 20 гаруй жилийн хугацаанд тус компани тасралгүй үйл ажиллагаа явуулж, аялал жулчлалын салбар дахь Монголын тэргүүлэгч компаниудын нэг болж чадсан, Монголын Аялал жуулчлалын холбоо, МҮХАҮТ-ын гишүүн байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд Монголын Аялал жуулчлалын холбооны "Оны шилдэг тур оператор" өргөмжлөлийг дөрвөн удаа, МҮХАҮТ-аас олгодог "Аялал жуулчлалын салбарын шилдэг интрепренер"-ээр…

  • Магнум хавтан

    Магнум хавтан

    “Хатан Эстэр” ХХК нь анх 2006 онд байгуулагдсан бөгөөд барилгын салбарт гарсан шинэ технологийн цоо шинэ бүтээгдэхүүн болох магнум хавтанг танилцуулж байна. Магнийн шохойн материалыг нь эрт үеэс барилгад өргөн хэрэглэж байснаас Хятадын Их Цагаан Хэрэм, Ромын пантеон, Египетийн пирамид зэрэг барилга байгууламжууд нь өнөө хүртэл сүндэрлэсээр байна. Магнум хавтан бол хуурай ханын технологийн цоо шинэ шийдэл буюу гипсэн хавтангийн дараа үеийн технологийн магнийн шохойн хавтан юм. Бүтээгдэхүүний онцлог

  • Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөр

    Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөр

    2011 он- Ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих жил Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөр (“Таван 20” хөтөлбөр) Хөтөлбөрийн үндсэн зорилго нь 20/20/20/20/20 буюу 2020 он дуустал хугацаанд Эрчим хүчний үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлэх, Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилагдсан чадлын 20 хувьд хүргэх, Хүлэмжийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулах, Байгальд оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлэх, “Ногоон худалдан авалт”-ыг Засгийн газар, орон нутгийн төсвийн нийт…

  • Цахилгаан хөдөлгүүрүүдэд эрчим хүчийг хэмнэх

    Цахилгаан хөдөлгүүрүүдэд эрчим хүчийг хэмнэх

    Монгол улсын нийт үйлдвэрийн газруудад ашиглаж байгаа цахилгаан хөдөлгүүрийн цахилгааны хэрэглээ улсын нийт цахилгааны хэрэглээний 70 орчим хувийг эзэлдэг. Иймд үйлдвэрийн газрууд дээр хөдөлгүүрүүдийг өндөр үр ашигтай ажиллах, тэдгээрийг цахилгаан ашиглалтын үр ашиг өндөртэй дэвшилтэт цахилгаан хөдөлгүүрээр солих явдал манай орны эдийн засаг хөгжилд маш чухал болж байна. Цахилгаан хөдөлгүүрүүдэд эрчим хүчийг хэмнэх, ашигт ажиллагааг дээшлүүлэх үндсэн арга замууд: Эрчим хүчийг хэмнэх аргууд Тайлбар Эрчим хүчний хэмнэлттэй хөдөлгүүр ашиглах Цахилгаан…

  • Экспортлогчдын анхааралд

    Экспортлогчдын анхааралд

    МҮХАҮТ-аас Монгол улсын экспортын бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд  сурталчлах зорилгоор “Mongolian exporters”  directory 2014 номыг хоёр дахь удаагаа бэлтгэн гаргахаар ажиллаж байна. Тус номыг Монгол улсаас гадаад улс орнуудад суугаа консул, элчин сайдын яамдууд болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй элчин сайдын яам, олон улсын байгууллагуудад хүргэх бөгөөд Танхимын англи хэл дээрх веб сайт дээр байрлах ``Export to world`` баннер дээр мөн байрлуулах болно. Та…

  • БНХАУ-ын хилийн Эрээн хотноо БНХАУ- Монгол-ОХУ-ын гурван талт уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдана

    БНХАУ-ын хилийн Эрээн хотноо БНХАУ- Монгол-ОХУ-ын гурван талт уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдана

    Нийт импортлогчид, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн анхааралд МҮХАҮТ нь ӨМӨЗО-ы Ардын засгийн газартай хамтран 2014 оны 8 дугаар сарын 20 - 24- ний өдрүүдэд “Хятад- Монгол- Орос улсын Эдийн засаг, Худалдаа хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалт, үзэсгэлэн-2014”-ыг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн Эдийн засаг, Худалдааны чуулга уулзалт нь “Нээлттэй итгэлцэл, шинэчлэл, хөгжил, хамтын ажиллагаа” гэсэн сэдвийн хүрээнд үндэсний үйлдвэрлэл болон импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, төслийн  суртaлчилгаа, худалдааны форум хэлбэрээр…

  • Гадаад худалдааны менежер бэлтгэх сургалтанд элсэлт авч эхэллээ

    Гадаад худалдааны менежер бэлтгэх сургалтанд элсэлт авч эхэллээ

    Монголын Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын  дэргэдэх Гадаад Худалдааны Академи нь төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн бүх салбарт ажил хөдөлмөр эрхэлж  буй хүмүүст зориулан “Гадаад худалдааны менежер“ бэлтгэх 1 жилийн  сургалтын Даваа, Пүрэв, Бямба  гаригийн  ангиуддаа  элсэлт авч эхэллээ.   МАНАЙ СУРГАЛТАНД : Дээд, тусгай дунд боловсролтой хүмүүсийг Гадаад худалдааны менежер бэлтгэх чиглэлээр нэг жилийн Даваа, Пүрэв, Бямба гаригийн болон Эчнээ ангид элсүүлэн суралцуулна. Эдийн засагч, эмч, хуульч,…



Хуудасны холбоос:


Монгол улсын нийт үйлдвэрийн газруудад ашиглаж байгаа цахилгаан хөдөлгүүрийн цахилгааны хэрэглээ улсын нийт цахилгааны хэрэглээний 70 орчим хувийг эзэлдэг. Иймд үйлдвэрийн газрууд дээр хөдөлгүүрүүдийг өндөр үр ашигтай ажиллах, тэдгээрийг цахилгаан ашиглалтын үр ашиг өндөртэй дэвшилтэт цахилгаан хөдөлгүүрээр солих явдал манай орны эдийн засаг хөгжилд маш чухал болж байна.

Цахилгаан хөдөлгүүрүүдэд эрчим хүчийг хэмнэх, ашигт ажиллагааг дээшлүүлэх үндсэн арга замууд:

Эрчим хүчийг хэмнэх аргууд Тайлбар
Эрчим хүчний хэмнэлттэй хөдөлгүүр ашиглах Цахилгаан бага зарцуулдаг дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрийг өргөнөөр ашиглах
Хөдөлгүүрийн хурд өөрчлөх (VSD) төхөөрөмж ашиглах Хурдыг ачааллаас нь хамааруулан өөрчилж удирддаг төхөөрөмжийг хувьсах ачаалалтай том хөдөлгүүрүүдэд суурилуулах
Хөдөлгүүрийг гараар унтраах Хөдөлгүүрүүдийг ашиглагдаагүй үед нь унтрааж байх журам зааврыг ашиглалтын ажилтнууд болон эрчим хүчний менежментийн багт үүрэг болгох.
Хөдөлгүүрийн ачааллыг бууруулах Цахилгаан хөдөлгүүрийн ачааллыг оновчтой утгад барьж ажиллуулах үйл ажиллагаа
Хөдөлгүүрийн суурилагдсан хүчин чадлыг (овор хэмжээг) тохируулах. Хэтэрхий бага (их) ачаалалтай хөдөлгүүрийг тухайн ачаалалд тохирсон бага (том) чадалтай хөдөлгүүрээр сольж суурилуулах

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ХӨДӨЛГҮҮР ГЭЖ ЯМАР ХӨДӨЛГҮҮРИЙГ ХЭЛЭХ ВЭ?

Цахилгаан бага хэрэглэдэг, өөрөөр хэлбэл цахилгаан ашиглалтын үр ашиг өндөртэй хөдөлгүүрүүд нь ердийн бидний мэдэх хөдөлгүүрүүдээс өндөр чанарын материалууд ашигласан сайжруулсан хийцтэй, холхивчийн үрэлтээс үүсэх алдагдал ба ороомгуудын цахилгааны эсэргүүцлээс үүсэх алдагдал багатай байдгаараа ялгагддаг. Өөрөөр хэлбэл цахилгаан ба механик алдагдал бага гардаг.

Эрчим хэмнэлттэй гурван фазын хөдөлгүүрүүдийн хувьд: Статор ба роторын ороомгуудад гарах алдагдал нь хөдөлгүүрийн нийт алдагдлын 15 хүртэл хувийг эзэлдэг. Энэ тогтмол алдагдал нь нэг фазын бага чадлын хөдөлгүүрүүдэд 30-с дээш хувийг эзэлдэг байна. Статор болон роторын соронзлолтын алдагдал нийт алдагдлын 1-7 хувийг эзэлдэг. Холхивч дээрх үрэлтээс үүсэх алдагдал болон хөргөлтийн сэнснээс үүсэх алдагдал нь нийт алдагдлын 0.5 – 1.5 хувийг эзэлдэг. Үрэлт болон соронзлолтын алдагдлууд нь хөдөлгүүрийн ачааллаас хамаарахгүй зөвхөн хөдөлгүүрийн загвар, хийц хэмжээнээс шууд хамаардаг тогтмол алдагдлууд юм.

Эрчим хэмнэлттэй хөдөлгүүрүүдийн хийцийн хувьд:

  • Статорын ороомгийн дамжуулагчийн хөндлөн огтлолыг нэмэгдүүлж цахилгаан эсэргүүцлийг бууруулсан;

  • Роторт хэрэглэж байгаа хөнгөн цагааны хэмжээг нэмэгдүүлж цахилгаан эсэргүүцлийг бууруулсан;

  • Статор ба ротор хоорондын зайг уртын дагуу жигд, оновчтой болгосон;

  • Хөргөлтийн сэнсний загвар хийцийг сайжруулсан;

  • Статор ба роторын ороомгийн зүрхэвчүүдийг өндөр чанарын нимгэн ган хуудсуудаар шахаж хийсэн учир соронзлолтын алдагдлыг бууруулсан;

  • Өндөр чанарын холхивчуудыг ашигласан байдаг.

Хийцийн дээрх чанаруудын улмаас нийт алдагдал буурахаас гадна хөдөлгүүрүүдийн хэт ачааллал дор ажиллах чадвар сайжирч, тусгарлагч болон холхивчуудын ашиглалтын хугацаа уртсаж, дулааны алдагдал багасаж, чичиргээ буурч, найрваржилт сайжирсан гэх мэт дайвар үр дүн гардаг. Эрчим хэмнэлттэй хөдөлгүүр нь бүрэн ачааллынхаа 75% тай тэнцэх ачааллын үед цахилгаан ашиглалтын үр ашиг хамгийн өндөр байдаг.

Дараах зурагт өндөр эрчим хэмнэлттэй цахилгаан хөдөлгүүрүүдэд хийгдсэн сайжруулалтуудыг дугаарлан үзүүлэв.

Хөдөлгүүрт алдагдал үүсдэг хэсгүүд АЛДАГДЛЫГ ХЭРХЭН БУУРУУЛСАН
1. Ган зүрхэвчүүд Өндөр чанарын маш нимгэн ган хуудсуудыг шахаж, зүрхэвчийг урт болгосноор зүрхэвчийн ган дээр үүсэх хуйлрах гүйдлийн алдагдлыг бууруулж, ажиллагааны үед үүсэх соронзон урсгалын нягтралыг бууруулсан.
2. Статор Стоторын ороомгийн хөндлөн огтлолыг ихэсгэж ороомгын эсэргүүцлийг багасгаж гүйдлийн урсгалаас үүсэх алдагдлыг бууруулсан.
3. Ротор Роторын ховилын хэмжээг ихэсгэж, дамжуулагчийн эсэргүүцэлийг бууруулж, гүйдлийн урсгалаас үүсэх алдагдлыг бууруулсан.
4. Сэнс (салхины эсэргүүцэл) Дээрх шинж чанаруудаас хамааран хөдөлгүүрийн дулааны алдагдал багасах бөгөөд хөргөлтийн сэнсний хэмжээг багасгаж агаарын эсэргүүцлээс үүсэх алдагдлыг бууруусан.
5. Сарнилтын ачааллын алдагдал. Хөдөлгүүрийн их биеийн загварыг сайжруулж хийснээр саринлтын алдагдлыг бууруулсан.

Хөдөлгүүрийн ачаалал маш бага байвал эрчим хүчний үр ашигтай ажиллагаа 40-50% хүртэл буурах талтай байдаг.

ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРИЙН ХУРДЫГ УДИРДАЖ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭМНЭХ АРГА ЗАМУУД.

Үйлдвэр аж ахуйн газрын тоног төхөөрөмжүүдэд ашиглагдаж байгаа давтамж, хүчдэл өөрчлөлтгүй үед тогтмол хурдтайгаар ажилладаг цахилгаан хөдөлгүүрүүдийн хурдыг удирдаж, тохируулах аргуудыг товч авч үзье.

Хувьсах хурдын удирдлагын төхөөрөмж – VSD. Хурд тохируулах удирдлагын төхөөрөмжүүд нь янз бүрийн шинж чанар, тодорхойломжуудтай байдаг.

Удирдлагын хоёр үндсэн төрөл байдаг:

  • Хурдны гар удирдлага: Энэ нь удирдлагыг дурын байрлалд гараар удирдах эсвэл нэг байрлалд тохируулан орхих.

  • Хөдөлгүүрийн гол дээр суусан ачааллын өөрчлөлтөөс гэдрэг холбоогоор дохио авч хурдыг автоматаар өөрчилж тохируулах.

Хувьсах хурдны төхөөрөмжүүдийг ашигласнаар гарах үр дүн гэвэл (i) Тухайн хөдөлгүүрийн ачаалал процессийг хянаж, удирдах үйл ажиллагаа сайжирч, улмаар түүний бүтээмж, мөн бүтээгдхүүний чанарыг дээшлүүлэх; (ii) Зөөлөн асаалт, зөөлөн зогсоолт, цахилгаан динамик тормозыг программчилах боломжтой болгох; (iii) Чадал, эргэлтийн момент, хурд зэргийг өргөн хязгаарт тохируулах боломжтой байх; (iv) Олон тооны хөдөлгүүрийг өөр хооронд уялдуулж хянаж удирдах боломжтой болгох; (v) Тогтмол гүйдлийн удирдах төхөөрөмжүүдтэй адил динамик хариу үйлчлэлтэй болгох; (vi) Хувьсах хурдны уг төхөөрөмжийн ашиглалтад ямар нэг саатал гарахад уг төхөөрөмжийг тойруулж цахилгаан тэжээл холбогдон хөдөлгүүр хэвийн ажиллах боломжтой байх.

Олон хурдтай хөдөлгүүр ашиглах. Олон хурдтай хөдөлгүүрийн үндсэн гурван төрөл байдаг:

  • Олон ороомогтой хөдөлгүүр; Энэ төрлийн хөдөлгүүрийн статорын ороомог нь 2 буюу түүнээс дээш хэсгээс тогтдог бөгөөд тэдгээр хэсгүүдийн холболтыг, туйлын тоог өөрчлөх замаар өөр өөр тогтмол хурданд ажиллуулдаг.

Хөдөлгүүрийн гол дээр суурилуулдаг ДАМАР-ын хэмжээг (харьцааг) өөрчилөх. Хөдөлгүүрийн төхөөрөмжтэй холбосон дамжуулгын дамарын харьцааг өөрчлөх нь хурдыг өөрчлөх хамгийн хямд арга юм. Дамарын харьцааг өөрчлөн хөдөлгүүрийн хурдыг өөрчилж байх үедээ гулсалтын эрсдлийг авч үзэж байх хэрэгтэй.

ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРИЙГ УНТРААЖ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭМНЭХ

Цахилгаан хөдөлгүүр нь хоосон явалтын горимд ажиллаж байх үед бүрэн ачааллын чадлынхаа 20 хувийг хэрэглэдэг тул тэдгээрийг ашиглаагүй, шаардлагагүй үед унтрааж байх шаардлагатай. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хөдөлгүүр ашиглалтын нөхцөл байдалд тохируулан ашиглах боломжтой дараах аргууд байдаг. Үүнд:

  • Гараар унтраах; Энэ арга мартах муу тал байдаг.

  • Бусад төхөөрөмжүүдийн ажиллагаатай зохицуулж, удирдлагын схемд өөрчлөлт хийх арга.

  • Түвшин мэдрэгч сенсор тавих; жишээлбэл: усан сангийн усны дээд доод түвшингээс хамааруулан насосны хөдөлгүүрийг шаардлагатай үед нь ажиллуулах.

  • Хугацааны тавилтай унтраалга; Төхөөрөмжийн ажиллах шаардлагатай цагийг тохируулж өгнө.

  • Ачаалал мэдрэгч; Ихэнх хөдөлгүүрүүд нь удаан хугацааны туршид ачаалалгүй ажиллаж байдаг ба хөдөлгүүрийн холхивч, дамжуулгууд, ремен суух шкив, гэх мэт дамуулах эд ангиуд дээр нилээд их хэмжээний алдагдлууд үүсдэг. Энэ удирдлагын төхөөрөмж нь хөдөлгүүрийг ачаалалгүй ажиллаж байгааг төхөөрөмжийн шаардлагатай хэсгүүдэд суурилуулсан мэдрэгчүүдээс мэдээл авч тодорхой хугацааны дараа хөдөлгүүрийг унтраадаг. Конвейр пресс-шахуурга гэх мэт тоноглолуудад энэ аргыг хэрэглэх нь үр дүнтэй байдаг.

Хөдөлгүүрийг асааж унтраах нь эрчим хүчийг хэмнэх хамгийн энгийн арга боловч ойр ойрхон залгаж салгах үеийн асаалтын гүйдлийн өндөр утгаас үүссэн дулаан нь тэдгээрийн дамжуулга, холхивчын элэгдлийг түргэсгэх ба хөдөлгүүрийн тусгаарлагын системийн насыг богиносгож, хөдөлгүүрт нэмэлт засвар үйлчилгээ хийх зардал зэргийг анхаарах хэрэгтэй. Энд тэмдэглэхэд зөөлөн асаалтын системийг ашиглавал хөдөлгүүр асах үед үүсэж байгаа хөдөлгүүрийн элэгдлийг багасгаж, асаалтын үеийн давтамжийг 2-4 дахин нэмэгдүүлдэг.

ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛЖ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭМНЭХ

Цахилгаан хөдөлгүүрийн гол дээр холбогдсон ачааллыг бууруулж болох эсэхь мөн хөдөлгүүрийн гол дээр суусан тоноглолуудаас аль аль нь ажилууллах шаардлагатай эсэх зэргийг анхааран үзэж шийдэх хэрэгтэй. Хөдөлгүүрийн ачааллыг бууруулах олон янзын техникүүд байдаг.

АЧААЛАЛД НЬ ТОХИРУУЛАН ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРИЙГ СОЛИХ

Хэрвээ хөдөлгүүрийн байнгын ачаалал бүрэн ачааллынхаа 25% ба түүнээс бага болсон үед уг хөдөлгүүрийг бага оврын хөдөлгүүрээр солих асуудлыг авч үзэж болно.

Хөдөлгүүрийн овор хэмжээг ачаалалд нь тааруулан багасгах: Иж бүрдэл байдлаар угсарсан компрессор гэх мэт төхөөрөмжүүдийн цахилгаан хөдөлгүүрийг тухайн ачаалал болон ашиглах зориулалтад нь тохируулан зөв сонгосон байдаг.

Зарим тохиолдолд хэрэглээ буюу ачаалалд нь тааруулан хөдөлгүүрийн овор хэмжээг (чадлыг) багасгах зайлшгүй шаардлага гардаг. Үүнд:

  • Салхилуур, насосны иж бүрдэл: жишээлбэл уг хэрэглээ болон ачаалалд тохироогүй өөр төрлийн их чадалтай хөдөлгүүр худалдан авч суурилуулсан байх. Энэ тохиолдолд уг хөдөлгүүр бүрэн ачааллаараа ажиллаж чадахгүй байнга бага ачаалалтай үр ашиггүй ажилладаг.

  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг солих, хүчин чадлын өөрчлөлтийг дагаж хөдөлгүүрийн ачааллыг бууруулах буюу бага чадалтай хөдөлгүүрийг сонгон авч ажиллуулах шаардлага гардаг.

Хөдөлгүүрийг бага оврын хөдөлгүүрээр шинэчлэх хоёр үндсэн чиглэл байдаг:

  • Хөдөлгүүр эвдэрч, гэмтсэн үед түүнийг засварлахаас шинээр авах нь илүү үр ашигтай гэж үзсэн тохиолдолд түүнээс бага чадалтай хөдөлгүүр сонгон авах бөгөөд ингэснээр ашиглалт, засварын зардлыг бууруулах боломжтой юм.

  • Хөдөлгүүр нь ажиллаж байгаа боловч хэрвээ уг хөдөлгүүрийн чадад бодит ачааллаасаа хэтэрхий том овор хэмжээтэй үед түүнийг солих нь үр ашигтай байдаг.

Хөдөлгүүрийг солих үед авч үзэх практик зүйлүүд:Хөдөлгүүрийг бага чадалтай бага овортой болон эрчим хүчний хэмнэлттэй хөдөлгүүрээр солих үедээ дараах зүйлүүдийг анхаарах нь чухал байдаг.

  • Цахилгаан хөдөлгүүрийн урт болон бэхэлгээний суурь: Зарим тохиолдолд шинээр сольж буй хөдөлгүүрийн суурийн бэхэлгээний нүх, урт, голын өндөр, диаметр, голын төхөөрөмжтэй холбогдох хэсгийн урт зэрэг нь хуучин хөдөлгүүрийнхээс өөр байдаг. Өөрчлөлт хийх хөрөнгө оруулалтын тооцоо хийх үедээ эдгээр өөрчлөлтүүдийг хийхэд гарах зардлуудыг тооцон оруулах хэрэгтэй байдаг.

  • Ажиллагааны үеийн температур: Өндөр эрчим хэмнэлттэй хөдөлгүүрүүд нь стандарт хөдөлгүүрүүдийн ажиллах температурын ангилал дотор ажилладаг. Гэвч хэт их дулааныг сарниулж чаддаггүй.

  • Хамгийн их чадлын чадавхи: Бага оврын, бага чадалтай хөдөлгүүрээр солихын өмнө ачаалалгүй үеийн чадал нь хэтэрхий их болох эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.

  • Хөдөлгүүрийн хамгаалалт: Шинэ хөдөлгүүрээр шинэчлэх үед гал хамгаалагчийн тавил хамгаалалтын тохируулгуудын өөрчлөлтүүдийг тооцож оруулах хэрэгтэй. Ихэнх хөдөлгүүрүүд нь дулааны хэт ачааллаас хамгаалах термистортой үйлдвэрлэгдэж байгаа. Үүнийг холбож ашиглах хэрэгтэй.

  • Хөдөлгүүрийн гулсалт: Хөдөлгүүрийн гулсалт нь хөдөлгүүрийн хурданд нөлөөлдөг ба түүнчлэн эрчим хүчний хэрэглээнд нөлөөлдөг. Гулсалтыг багасгасан орчин үеийн өндөр эрчим хэмнэлттэй хөдөлгүүрүүдийг ачаалал нь маш түргэн өсдөг тусгай хэрэглээнүүдэд ашиглаж байна.

Асаалтын момент: Бага оврын хөдөлгүүрээр сольж байх үедээ тухайн хэрэглээний асаалтын үеийн ачаалал нь уг хөдөлгүүрт тохирч байгааг шалгах хэрэгтэй. Хэрвээ шинээр сольж буй бага оврын хөдөлгүүрийн асаалтын момент нь хуучин байсан хөдөлгүүрийнхээс бага байвал од/гурвалжин холболтоор асааж дараа нь шууд холбох аргыг ашиглах гэх мэт удирдалагуудыг хэрэглэнэ

Холбоотой мэдээлэл