2012 оны 2-р сарын 16, Пүрэв гариг, 20:10

Зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруйхан жил өнгөрч байгаа монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн анхаарлын төвд байх нэг гол асуудал бол Компаний Нийгмийн Хариуцлага буюу нийгмийн хариуцлагатай бизнес юм. Дэлхий нийтээр цаг уурын өөрчлөлтөд автаж байгалийн нөөц баялаг хомсдож байгаа өнөө үед өвөг дээдсээс үлдээсэн газар доорхи болон дээрх нөөц баялгаа ариг гамтай хэрэглэж ирээдүй хойч үедээ өвлөн үлдээх нь төрийн бодлогын асуудал хэдий ч үүнд бизнесийнхний идэвхитэй оролцоо, хүлээх үүрэг хариуцлага чухал юм. Энэ ч үүднээс МҮХАҮТ-аас КНХ-ийн асуудалд анхаарч энэ чиглэлд олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсний зэрэгцээ бизнесийнхний нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, хөгжүүлэх чиглэлд ч багагүй ажил хийж чамлалтгүй үр дүнд хүрсэн.
МҮХАҮТ-ын дэргэд КНХ-ийн зөвлөлийг 2006 онд байгуулан манай аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын талаарх идэвхи санаачлагыг дэмжих, өргөжүүлэх, тэдний хамтын ажиллагааг хангах, уялдуулах чиглэлд ажиллаж байна. Тухайлбал жил бүр КНХ-ийн форум зохион байгуулах, судалгаа явуулах, ТОП-100 шалгаруулалтын нэг гол үзүүлэлтэд КНХ-ыг оруулах, ногоон бизнес, эдийн засгийг дэмжин хөгжүүлэх гээд олон ажлуудыг хийж хэрэгжүүлж ирлээ.
Танхимын гишүүд болоод КНХ-ын зөвлөлийн гишүүд, нийт бизнес эрхлэгчдэд КНХ-ийн талаар манай улсад болоод дэлхий дахинд болж буй асуудлуудын талаар байнга мэдээ мэдээлэл өгөх, компаниудын энэ чиглэлээр хийж буй ажил, санал санаачлагыг олон нийтэд хүргэх, Танхимаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг сурталчлан таниулах зорилгоор бид энэ оноос эхлэн улирал тутмын КНХ-ийн цахим сэтгүүлийг гаргахаар болсны эхний дугаарыг Та бүхний гарт хүргэж байна.
Тус цахим сэтгүүлтэй хамтран монголын хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагыг дээшдлүүлэх чиглэлд үр бүтээлтэй хамтран ажиллахыг Та бүхнээс хүсч байна.
МҮХАҮТ-ын дэргэдэх КНХ-ын Зөвлөл
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 1487 |
![]() | Өчигдөр | 12222 |
![]() | Энэ 7 хоногт | 31709 |
![]() | Өмнөх 7 хоногт | 148512 |
![]() | Энэ сард | 430902 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5303288 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |