Нэгдсэн Бодлого Төлөвлөлт Зохицуулалтын Газар
2011 оны 8-р сарын 11, Пүрэв гариг, 17:15
Тус газар нь нь бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг судлах, тэдгээрийг багасгах чиглэлээр хувийн хэвшлийн зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг бизнес эрхлэгчдийн санал бодолд үндэслэн боловсруулах, бизнесийн эрх зүйн орчинг сайжруулах талаар судалгаа шинжилгээ хийх, Монгол улсын эдийн засаг, бизнесийн хөгжил, түүний төлөв байдлын талаар судалгаа тойм боловсруулах, гишүүн байгууллага болон бизнес эрхлэгчдийн хүсэлт, захиалгаар төрөл бүрийн судалгаа шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
- Тогтмол явуулдаг судалгаанууд
А. Эдийн засаг, бизнесийн чиглэлийн судалгаанууд
- “МУ-ын эдийн засгийн тойм”- хагас жил тутам монгол, англи хэлээр
- “Эдийн засаг, бизнесийн орчин” судалгаа, жил бүр монгол, англи
- “Бизнесийн итгэлийн индекс” судалгаа монгол хэлээр
Б. Авилгал, хүнд суртлын талаарх судалгаанууд
- “Бизнесийн салбар дахь авилга” судалгаа, англи, монгол хэлээр
- “Хүнд суртлын индекс” судалгаа, монгол хэлээр
- Тогтмол гаргадаг сэтгүүл
- “Бизнес ба хөгжил” сар тутам, өнгөтөөр , 100 нүүрээр, 2006 оны 7 сараас
. Гарын авлага, товхимолууд
- Төсөл боловсруулах арга техник
- Байгууллагыг үр ашигтай удирдан зохион байгуулах нь
- Газрын хууль тогтоомжуудын эмхэтгэл
- Бизнесийн статистик
- Төслийн менежмент
- Бизнес эрхлэгчдийг дэмжин урамшуулах, хамтран ажиллах чиглэлээр хийж буй үйл ажиллагаанууд:
- ТОР-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалт
- Монголын Бизнес Эрхлэгчдийн их чуулган
- Гишүүд, бизнес эрхлэгчдэд шаардлагатай байгаа шинэ шинэ үйлчилгээ, үйл ажиллагаануудыг нэвтрүүлэх чиглэлээр хийж буй ажлууд:
- Зээлийн зэрэглэл, зээлийн мэдээллийн үйлчилгээ
- Бизнес эрхлэгчдийн эвлэлдэн нэгдэх, хамтран ажиллах идэвхи санаачлагыг дэмжин урамшуулах чиглэлээр:
Бизнес эрхлэгчид сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, эвлэлдэн нэгдэх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг дэмжих нь бидний нэг үндсэн зорилго бөгөөд энэ ч үүднээс тус төвийн дэргэд дараах зөвлөлүүдийг хариуцан ажиллаж байна.
- Үүнд:
- КНХ зөвлөл
- Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл
- Усны бодлогын зөвлөл
- Мэргэжлийн холбоодын зөвлөл
- Зочид буудал, нийтийн хоолны зөвлөл
- Компаний засаглалын үндэсний төв
- Үнэт цаас, ипотекийн зах зээлийн хөгжлийн зөвлөл
- Бусад үйлчилгээнүүд:
- Төсөл, бизнес төлөвлөгөө боловсруулах, зөвлөгөө өгөх
- Менежмент, маркетинг, е-худалдаа, төслийн менежмент сэдвээр зөвлөгөө өгөх
- Компани, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд шинжилгээ хийх
- Зээлийн зэрэглэл, зээлийн мэдээллийн үйлчилгээ
- Бизнес эрхлэгчдийн эвлэлдэн нэгдэх, хамтран ажиллах идэвхи санаачлагыг дэмжин урамшуулах
- Дээрх сэдвүүдээр сургалт явуулах
Манай хаяг:
Улаанбаатар хот, 17011, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, М. Гандигийн гудамж,
МҮХАҮТ-н байр, 407 тоот УБ шуудан-101011001
Монгол Улс
Утас: 976-11-310619
Е-mail:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Web site: www.mongolchamber.mn