2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 13:28
MҮХАҮТанхим нь 1970 онд оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгогдсон анхны хуулийн этгээд юм. Танхимын Патент, Барааны Тэмдгийн Товчоо нь Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, Монголын Оюуны Өмчийн Газар болон дэлхийн 100 гаруй патент, барааны тэмдгийн хуулийн пүүсүүдтэй мэргэжлийн нягт харилцаатай ажилладаг. Тус хэлтэс нь шинэ бүтээлийн патент, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт, лицензийн гэрээ зэрэг аж үйлдвэрийн оюуны өмчийг бүртгүүлэх, мэдүүлэг гаргах, оюуны өмчийн маргаанд харилцагчийг шүүхэд төлөөлөх, гадаад, дотоодын харилцагч түншдээ хуулийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Монгол Улс 2006 онд Патентын тухай хууль болон Зохиогчийн эрхийн тухай хууль, 2003 онд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг тус тус баталсан бөгөөд 2010 Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт хийгдсэн. 2001 оноос эхлэн тус хэлтэс Үндэсний Шилдэг Брэнд арга хэмжээг жил бүр зохион явуулхаас гадна Шинэ бүтээл Ашигтай загвар үзэсгэлэнг 2006 оноос зохион байгуулсаар ирсэн юм.
![]() |
Монгол Улс нь Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын гишүүн орон бөгөөд дараах линкээр дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл авна уу: www.wipo.int |
![]() |
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь МУ-ын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны Өмчийн Газрын Итгэмжлэгдсэн төлөөлөл. ОӨГ-ын тухай мэдээллийг дараах линкээр авна уу: www.ipom.mn |
![]() |
МҮХАҮТ нь Газар зүйн заалтын олон улсын сүлжээ байгууллагын гишүүн бөгөөд OriGIn-той холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.origin-gi.com вэб хуудсаар орж авна уу. |
Зохион байгуулдаг арга хэмжээ:
БРЭНД нь бүтээгдэхүүн/үйлчилгээг бусад өрсөлдөгч байгууллагаас ялгах зорилгоор гаргасан нэр, тэмдэг, дүрс болон эдгээрийг давхар багтаасан ойлголт юм. МҮХАҮТ нь 2001 оноос эхлэн тус арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн бөгөөд брэндийн гол шалгууруудын хувьд брэндийн нэрээр борлуулагдсан бараа бүтээгдэхүүн бусад ижил төрлийн бараа бүтээгдэхүүнтэй харьцуулсан борлуулалтын зах зээлд давамгайлж байгаа байдал, брэндийн бараа, үйлчилгээ хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн байдал, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал, брэндийн бараа, үйлчилгээний үнэ, чанар хэр зэрэг тохирсон, бар код, тохиролын тэмдэг авсан байдал мөн үзэсгэлэн яармагуудад оролцсон байдал г.м. байна. Үндэсний шилдэг брэндийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу. /PDF file/
“Шинэ бүтээл, ашигтай загвар” үзэсгэлэнг 2006 оноос эхлэн зохион байгуулсан ба монгол эрдэмтэн, инженер, зохион бүтээгчид, шинийг санаачлагчдийн бүтээсэн шинэ техник, дэвшилтэт технологи, бүтээл, оновчтой саналуудыг амьдралд нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай, Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжилтөнд тодорхой хувь нэмэр оруулах бүрэн үндэслэлтэй гэж үзсэн шинийг санаачлагчдийн ашигтай загвар, бүтээл, бүтээгдэхүүнийг дэлгэн харуулах болно. Түүнчлэн амьдрал практикт нэвтрүүлэхэд бэрхшээлтэй байгааг үндэслэн энэхүү сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж, нийтэд сурталчилан, тэдгээрийг цаашид дэмжих бодлогыг МҮХАҮТ-ын Шинжлэх Ухаан Бизнесийн Зөвлөл нь явуулах болно. Уг үзэсгэлэнгийн үеээр бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах, залуу эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний ажлын үр дүн, бүтээлээ танилцуулах бөгөөд шинжлэх ухаан – бизнесийн хамтын ажиллагаа өргөжих болно.
Монгол улсын элсэн орсон оюуны өмчийн гэрээ хэлэлцээрүүд:
1979-Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагыг байгуулах конвенци
1985-Аж Үйлдвэрийн Өмчийг хамгаалах тухай Парисын конвенци
1985-Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр
1991-Патентийн хамтын ажиллагааны гэрээ
1997-Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээр
1997-ДХБ-ын Оюуны өмчийн Худалдаанд хамаарах тухай хэлэлцээр
1998-Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах Берний конвенци
2000-Бүтээгдэхүүний загварын Олон улсын ангилалын Локарногийн хэлэлцээр
2000-Патентын олон улсын ангилалын тухай Страсбургийн хэлэлцээр
2001- Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын протокол
2002-Барааны тэмдэг бүртгэхэд ашиглах бараа, үйлчилгээний олон улсын ангилалын Ниццийн хэлэлцээр
Олимпийн билэг тэмдгийг хамгаалах тухай Найробийн гэрээ
ДОӨБ-ын Зохиогчийн эрхийн асуудлархи гэрээ
Тоглолт ба дуу авианы бичлэгийн тухай ДОӨБ-ын гэрээ
Утга зохиол, уран сайханы бүтээлийг хамгаалах тухай Бэрнийн конвенц
Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлархи хэлэлцээр

ПБТГЗЗХэлтсийн товч танилцуулгыг энд дарж үзнэ үү!
Файлын хэмжээ: 1.2 mb, Файлын формат: pptx
Та бүхэн дараах хаягаар хандана уу:
Патент, Барааны Тэмдэг Газар зүйн заалтын Хэлтэс
Утас: 976-11-323597
Факс: 976-11-324620
Электрон шуудан:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 1391 |
![]() | Өчигдөр | 12222 |
![]() | Энэ 7 хоногт | 31613 |
![]() | Өмнөх 7 хоногт | 148512 |
![]() | Энэ сард | 430806 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5303192 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |