Баннер


Экспорт Импортын Барааны Магадлан Шалгах Газар

Хуудасны холбоос:


Тус Газар нь 1961 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын “Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хууль”-иар олгогдсон экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадлагаа гаргах бүрэн эрхийнхээ дагуу гадаад худалдааны үйл ажиллагааны явцад гардаг төрөл бүрийн маргааны үед талуудын аль алиных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан хөндлөнгийн шалгалт /экспертиз/ хийж, нотолгоо /сертификат/ гаргаж өгөх зорилготой.

Тус газар нь Монголын ба гадаадын байгууллага, хувь хүний захиалгын үндсэн дээр төрөл бүрийн бараа тоног төхөөрөмж, түүхий эд экспортлох импортлох явцад элбэг тохиолддог тоо, чанар, иж бүрдэл, гэрээгээр тохиролцсон марк, тип, артикул зөрөх нийлүүлэлтийн хугацаа хоцрох зэрэг зөрчлүүдийг илрүүлж сертификат гаргаж өгдөг. Үүнээс гадна дараах төрлийн экспертизийн үйлчилгээ үзүүлдэг.

Үүнд:

  1. Гаалийн экспертизийн үйлчилгээ

  2. Даатгалийн экспертизийн үйлчилгээ

  3. Шүүхийн экспертизийн үйлчилгээ

  4. Банкны экспертизийн үйлчилгээ

  5. Татварын экспертизийн үйлчилгээ

  6. Импортын сертификат олгох үйлчилгээ

  7. Байгууллагын дотоодын хяналтын сертификат олгох үйлчилгээ

Энэ нотолгоо /сертификат/ нь Монгол улсын болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн баримт болж хохирлыг барагдуулахаас гадна, гаалийн болон бусад татвар төлөх хэмжээг үнэн зөв тогтоож, гэмтэлтэй буюу дутуу ирсэн, чанар нь муудсан зэрэг бараа, тоног төхөөрөмж,түүхий эдийн онцгой болон бусад төрлийн татварыг буцаан олгох мөн даатгалын байгууллагатай тооцоо хийхэд үндэслэх баримт болдог.

Тус газар жилдээ 2300 гаруй байгууллага, хувь хүмүүст үйлчилж холбогдох сертификатыг гаргаж өгдөг ба манай экспертүүд 18 аймаг, сумд, хилийн боомтуудад ажилладаг.

Манай сертификат нь:

  • Гаалийн татвараас хасалт хийлгэхэд

  • Тээвэрлэгч байгууллагатай хохирлоо тооцох

  • Нийлүүлэгчтэй хохирлоо тооцоход

  • Даатгалын байгууллагаар хохирлоо төлүүлэхэд

  • Байгууллагын дотоод тооцоонд

  • үнэн бодит татварын хэмжээг тогтоох зэрэгт үндэслэх хөндлөнгийн баримт нь болдог.

Манай газар дараах төрлийн бараанд тоо, чанарын экспертиз хийж байна.

  • Хүнсний бүх төрлийн бараа

  • Өргөн хэрэглээний төрөл бүрийн бараа

  • Мебель эдлэл

  • Нефть бүтээгдэхүүн

  • Автомашин, төрөл бүрийн автомашины сэлбэг

  • Барилгын материал

  • Эм, эмнэлгийн бүтээгдэхүүн

  • Төрөл бүрийн түүхий эд

  • Компьютер, теле-видео техник

  • Улаан буудай гэх мэт

Магадлан шалгалтын үр дүнг бодитой, шуурхай болгохын тулд үйлчлүүлэгч дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Тээврийн дагалдах бичиг баримт

  • Бараа худалдах, худалдан авах гэрээ

  • Коммерийн акт /очих өртөө хүртэл тавигдсан бол/

  • Барааны тоо, чанарыг баталгаажуулсан бусад дагалдах баримтууд.

Гаалийн экспертизийн үйлчилгээ
Төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг экспортлох, импортлох явцад элбэг тохиолддог тоо, чанар, иж бүрдэл, гэрээгээр тохиролцсо н марк, тип, артикул зөрөх нийлүүлэлтийн хугацаа хоцрох зэрэг зөрчлүүдийг илрүүлж нийлүүлэгч худалдан авагч хоёрын аль алных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг. Энэхүү сертификатыг үндэслэн гаалийн болон бусад татвар төлөх хэмжээг үнэн зөв тогтоож, гэмтэлтэй буюу дутуу ирсэн, чанар нь муудсан зэрэг бараа, тоног төхөөрөмж,түүхий эдийн онцгой болон бусад төрлийн татварыг буцаан олгоход үндэслэх баримт болдог.

Даатгалын экспертизийн үйлчилгээ
Төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүд тээвэрлэлт, хадгалалтын явцад тоо хэмжээгээрээ дутах, эвдрэх болон ашиглагдах боломжгүй болсон үед даатгалын байгууллага болон даатгуулагчдын хүсэлтээр хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг.

Шүүхийн экспертизийн үйлчилгээ
Бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, чанар болон бодит нөхцөл байдлын талаар тухайн экспертизийн актанд тодорхой дурдсан байдаг бөгөөд Захиргааны, Эрүүгийн болон Иргэний хэргийг шүүх байгууллага шүүн хэлэлцэх явцад шаардлагатай үед тухайн шүүхийн хүсэлтээр хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг.

Банкны экспертизийн үйлчилгээ
Банкны өр барагдуулалт, лизинг болон зээлийн хэрэгжилтэнд хяналт тавих үүднээс аливаа нэг банкны хүсэлтээр ямар нэгэн бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, хадгалалт болон боловсруулалтын үйл явцад банкнаас хяналт тавих шаардлагатай үед уг хөндлөнгийн экспертиз хийж тухайн барааны тоо, хэмжээ, чанарын талаар нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг.

Татварын экспертизийн үйлчилгээ
Бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж болон объектод ногдуулах татварын хувь хэмжээг бодитой тодорхойлох зорилгоор уг хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг.

Импортын сертификат олгох үйлчилгээ
Нийлүүлэгч талын шаардлагын дагуу импортлох эрх авсан байгууллагуудын импортлож буй онгоцны түлш / ТС-1 / -ийг зориулалтаар нь ашиглаж байгаад хяналт тавих үүргийг хүлээж олгодог “Международный импортын сертификат” олгодог.

Байгууллагын дотоодын хяналтын сертификат олгох үйлчилгээ
Нефть импортлогч, борлуулагч болон бусад компаниудын дотоодын ачилтанд тоо хэмжээний хэмжилт хийж сертификат олгодог. Уг сертификат нь бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээнд байгууллагын зүгээс дотоод хяналт тавих зорилгоор хийгддэг.

Тус газар нь үйл ажиллагаандаа бараа бүтээгдэхүүний чанарын шинжилгээ хийх орчин үеийн багаж төхөөрөмж ашигладаг Туршлагатай 30 гаруй шинжээчтэй

  • 5-аас дээш жил тоо,чанарын хяналтын чиглэлээр ажилласан дадлага туршлагатай.

  • Манай шинжээчид 17 аймаг, хот, хилийн боомтууд дээр ажиллаж байна.

  • Манай шинжээчид нийлүүлэгч, худалдан авагчийн аль алиных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан шударга үйлчилгээний ёс зүйг даган ажилладаг.

  • Бид үйлчлүүлэгчиддээ үйлчилгээний илүү боловсронгуй хэлбэр, боломжийг олгох зорилгоор үйлчлүүлэгчиддээ хандсан шинэлэг, шинэ үйлчилгээ санал болгохоор үргэлж шинийг эрэлхийлж ажилладаг.

  • Үйлчилгээ хийгдэх явцад хуримтлагдсан үйлчлүүлэгч байгууллага хувь хүмүүсийн бизнес, хувийн нууцтай холбоотой мэдээ мэдээллийг нууц.

Та манай байгууллагаар үйлчлүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Тээврийн дагалдах бичиг баримт

  • Коммерийн акт/очих өртөө хүртэл тавигдсан бол

  • Бараа худалдах, худалдан авах гэрээ

  • Барааны чанар, тоо ширхэгийг баталгаажуулсан бусад дагалдах бичиг баримт

Та бидэн рүү дараах хаягаар хандана уу. Бид танд үйлчлэхэд хэзээд бэлэн байх болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 203 тоот өрөө
Утас: +976-11-322145
Факс: +976-11-322145
Цахим шуудан: eximcenter@mongolchamber.m

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл