Зураасан код, логистикийн хэлтэс

Монгол улс 2003 оны 12 дугаар сард Олон улсын GS1 байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр элсэж МҮХАҮТ-ын дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэгийг байгуулснаар GS1 систем, зураасан кодыг олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхий цорын ганц байгууллагаар томилогдсон билээ.

Үүнээс хойш үндэсний үйлдвэрлэгч, импортлогч 1000 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн 30 000 орчим нэр, төрлийн хүнсний болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд “865” бүхий кодыг олгоод байна.

Та ч гэсэн өөрийн бараа, үйлчилгээндээ зураасан код авч “GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүн болсноор дараах давуу талуудтай:

  • Танай байгууллага, бүтээгдэхүүн өөрийн гэсэн давтагдашгүй цор ганц кодтой болох

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэлт, борлуулалт, захиалга, түгээлтийн системийг боловсронгуй болох, зардлаа хэмнэх, хянах

  • “GS1 Монгол” нийгэмлэгийн портал сайтад бүтээгдэхүүний талаарх мэдээллээ үнэгүй байршуулах

  • Улмаар олон улсын “GEPIR” веб хуудсанд бүтээгдэхүүний мэдээллээ үнэгүй байршуулах, сурталчлах

  • Онлайн үйлчилгээнд хамрагдах

  • GS1 систем, зураасан кодны талаарх сургалт, аялалд хөнгөлөлтэй болон үнэгүй хамрагдах

  • Зураасан код болон сүүлийн үеийн шинэ техник технологийн талаарх мэдээллийг авах.

  • “Business Times“ сониноор дамжуулан өөрийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ сурталчлах гэх мэт.

МҮХАҮТанхимын дэргэдэх GS Монгол нийгэмлэг нь GS1 системийг Монгол улсад нэвтрүүлэх, хөшжүүлэх зорилгын хүрээнд дараах үйл ажиллагаа явуулдаг:

  • Компаниудын бараа, бүтээгдэхүүнд зураасан код олгох, зөвлөгөө өгөх

  • GS1 систем болон зураасан кодын талаар сургалт семинар зохион байгуулах

  • Зураасан код болон тус системийн стандартын талаарх мэдээллээр хангах, хэрэгжилтэнд хяналт тавих

  • Зураасан код болон тус системийн тухайн ном, гарын авлага гаргах

  • Дээрх чиглэлээр холбогдох төр засгийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах.


“GS1 Монгол” Нийгэмлэг
Зураасан код, логистикийн хэлтэс
МҮХАҮТаанхимын 501 тоот өрөө

Утас: 976-11-313411
Факс: 976-11-324620
И-Мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Веб хуудас: www.mongolchamber.mn

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
One Stop Service
Get the Flash Player To see this player.

Supply Chain электрон сонин

Supply Chain электрон сонин - 2012 оны №2 (14)

Supply Chain электрон сонин - 2012 оны №2 (14)

“GS1 Mongolia” нийгэмлэгээс бизнес эрхлэгч гишүүн байгууллагууддаа зориулан хуваарилалт / нийлүүлэлтийн гинжин... Дэлгэрэнгүй...
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1364
mod_vvisit_counterӨчигдөр12222
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт31586
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт148512
mod_vvisit_counterЭнэ сард430779
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5303165

Манай сайтад: 44 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.236
 , 
Өнөөдөр: 5-р сар 22, 2012