Увс аймаг дахь ХАҮТанхим

УВС аймгийн товч танилцуулга
Увс аймаг нь 79,6 мянган хүн амтай,62,6 мянган кв, км нутаг дэвсгэртэй, 1925 онд Баян чандмань уулын аймаг нэртэйгээр анх байгуулагдсан, хойт талаараа ОХУ-тай, зүүн, урд, баруун талаараа Завхан, Ховд, Баян-Өлгий аймгуудтай хиллэдэг Нийслэлээс 1400-аад км –ын зайтай оршдог.

Тус аймагт бизнес түлхүү хөгжсөн салбар нь МАА, газар тариалан, түүний дотроос үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, боловсруулах асуудалд бизнес эрхлэгчид илүү анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтаа түлхүү чиглүүлж байна.

Увс аймаг дахь ХАҮТанхимын товч танилцуулага
Манай салбар танхим нь 2005 онд байгуулагдсан 110 гаруй гишүүнтэй орон нутгийнхаа бизнес эрхлэгчдэд бодлогын өмгөөлөл болон бизнесийг дэмжин урамшуулах чиглэлээр ажиллаж ирлээ.

Манай танхим дараах арга хэмжээнүүдийг жил бүр тогтмол зохион байгуулдаг.

-Бүсийн болон аймгийн “ТҮНШЛЭЛ” үзэсгэлэн худалдаа:
Олон төрлийн номинациудаар шалгаруулалт явуулж, урамшуулдагийн дээр хамгийн идэвхитэй оролцож,шинэлэг байдлаараа, чанараараа, үйлдвэрлэл нь өссөн г.м үзүүлэлтээр тухайн үзэсгэлэнгийн “ГРАН ПРИ”шагнал олгодог уламжлал тогтоосон нь бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнийг бий болгодгоороо чухал ач холбогдолтой.

-Шилмэл омгийн малын үзэсгэлэн худалдаа:
Аймгийн ЗДТГ, ХХААЖДҮГ, МАА-н ҮРЖЛИЙН албатай хамтран 2005 оноос хойш шилмэл омгийн малын үзэсгэлэн худалдааг байнга зохион байгаа нь үр дүнгээ өгч байна.Баяд омгийн хуц, Өлгийн улаан ухныг аймгийн хэмжээнд төдийгүй Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас захиалгаар жил бүр авдаг боллоо.

-Хилийн худалдаа:
Боршоо болон Шар суурийн боомтоор 5 удаагийн хилийн худалдаа зохион байгуулсны үр дүнд монгол талаас 960 тээврийн хэрэгсэл, 6405 бизнес эрхлэгчид, оросын талаас 2444 тээврийн хэрэгсэл, 12425 худалдан авагчидэнэ арга хэмжээнд оролцосны дээр их хэмжээний бараа бүтээгдэхүүн борлогдсон байна.

-Төрөл бүрийн сургалтууд:

  • Жимс,ногоо боловсруулах

  • Сүү боловсруулах

  • Бизнес хэрхэн эрхэлж эхлэх вэ

  • Телевизор засвар

  • Ноос самнах.ээрэх. нэхэх

  • Зах зээлийн судалгаа

-Бизнес эрхлэгчдийг төрөл бүрийн арга хэмжээнд оролцуулах, санал бодлыг нь сонсох, холбогдох газруудад нь уламжлах:
УИХ ,Засгийн газраас болон МҮХАҮ-ийн танхимаас улсын хэмжээнд бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдэд тэднийг зохион байгуулж оролцуулдаг.

-Оны шилдгүүдийг шалгаруулах “ИНТЕРПРЕНЕР” арга хэмжээ:

-Төрөл бүрийн төсөл,арга хэмжээ :
НҮБ-ын шугамаар ”хөдөөгийн иргэдийн амьдралын баталгааг иж бүрэн үйлчилгээгээр хангах нь” тус аймгийн Давст, Тэс,Зүүнговь, Хяргас сумдад 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ноос, ноолуур самнах, ээрэх, нэхэх төхөөрөмж бүхии цехийг дээрх сум бүрт, үсчний газрыг Давст, Зүүнговь сумдад оёдлын болон нарийн боовны цехийг Зүүнговь суман байгуулахад нь дэмжлэг үзүүлснээр 10-аад бүлийн 50 шахам хүнийг ажлын байраар хангав.

-Бизнес эрхлэгчдийг гадаад харилцаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх:
Одоогийн байдлаар ОХУ-ын Тыва, Хакасс улстай тогтоосон харилцаа эрчимтэй хөгжиж байна. Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны үр дүнд мах болон монгол гэрийн экспорт өсөж байна.

-Бинес эрхлэгчдийн амжилтыг үнэлж, шагнаж урамшуулах:
Салбар танхим анх байгуулагдсан цагаасаа хойш энэ асуудлаар нилээд арга хэмжээ авсан.Танхимын тодорхойлолтоор бизнес эрхлэгч 7 хүн алтан гадас одон, 1 хүн хөдөлмөрийн хүндэт медаль ,салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр 50 гаруй хүн , МҮХАҮТ-ын хииморь одонгоор 9 хүн,хүндэт жуухаар 8 хүн,хүндэт өргөмжлөлөөр 13 хүн , аймгийн засаг даргын болон ИТХ-ын шагнлаар 30-аад хүн тус тус шагнагдсан байна.

Тэргүүлэгчид:

Тангай Цэвээнравдан - Өнгөлөгтрейд ХХК-ийн захирал
Лодон Моломдагва - Улаангом сумын ИТХ-ын дарга
Нямаа Уртнасан - аймгийн ЗДТГ-ын нийтлэг үйлчилгээний газрын дарга
Зодов Ганболд - аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга
Хасгаа Оюунбилэг - Бэл булаг ХХК-ийн захирал
Юнрэн Төгсөө - Ник-ийн аймгийн салбарын захирал
Тавхи Шаравхүү - Татварын хэлтсийн дарга
Лхагвасүрэн Мөнхнаран - Увсхүнс ХХК-ийн захирал
Бадарч Норовсамбуу - аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга

Ажлын алба:
Дарга - Ёндон Басан
Ажилтан - Лүндэн Чогсом
Ажилтан - Төвсанаа Оюунтунгалаг

Хаяг: Увс аймаг, Улангом сум, 5-р баг, Хадгаламж банкны байр 1-р давхар
Утас: 01-452-24800
Факс: 01-452-22041
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1267
mod_vvisit_counterӨчигдөр12222
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт31489
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт148512
mod_vvisit_counterЭнэ сард430682
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5303068

Манай сайтад: 41 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.240
 , 
Өнөөдөр: 5-р сар 22, 2012