2011 оны 9-р сарын 19, Даваа гариг, 18:49
![]() |
![]() |

Аймгийн нутгийн ихэнх нутгийг далайн түвшнээс дээш 1200-1500 метр өргөгдсөн Хэнтийн нуруу (оргил нь Асралт хайрхан, 2800 м), Тосон заамар, Зоргол хайрхан зэрэг уулархаг гадаргуутай. Нутаг дэвсгэр нь 74,8 мянган ам дөрвөлжин км бөгөөд 16,4 хувийг ой мод, 36,5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.
Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай. Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын муж, хотуудтай тогтоосон харилцаа улам хөгжиж байна. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай.Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын муж, хотуудтай тогтоосон харилцаа улам хөгжиж байна. Манай аймгаас Улсын баатар 2, Хөдөлмөрийн баатар 41, Төрийн шагналт 13, Эрдэмтэн 81, Ардын цолтон 14, Гавьяат цолтон 23, Дэлхийн аварга 2, Yндэсний бөхийн 3 аварга, Манлай уяач 9, Алдарт уяач 27 төрөн гарчээ. Төв аймаг нь МАА, газар тариалангийн гаралтай түүхий эд боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, алт, чулуун нүүрс, боржин чулуу бусад төрлийн байгалийн баялаг олзворлох, борлуулах, аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын байгууллага хүмүүстэй хамтран ажиллахад бид бэлэн байна.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 1214 |
![]() | Өчигдөр | 12222 |
![]() | Энэ 7 хоногт | 31436 |
![]() | Өмнөх 7 хоногт | 148512 |
![]() | Энэ сард | 430629 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5303015 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |