Монголын шилдэг аж ахуйн нэгжүүд удахгүй тодорно

Хуудасны холбоос:


Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран жил бүр зохион байгуулдаг “ТОП-150” арга хэмжээний 2011 оны шалгаруулалтад материал хүлээн авч эхэллээ. Улс орны эдийн засаг, бизнесийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийг тодорхой үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулан жагсаадаг энэхүү арга хэмжээ энэ жил 11 дэхь удаагаа явагдах гэж байгаа нь манай бизнесийнхний хүсэн хүлээдэг, хүлээн зөвшөөрдөг томоохон арга хэмжээ болсоны илрэл юм.

Бид 2011 оны шалгаруулалтыг дараах үзүүлэлтүүдийн дагуу явуулна. Үүнд:

 

 

 

 

Д/Д Шалгуур үзүүлэлт Нийт оноонд эзлэх хувь
1. Тухайн жилийн борлуулалтын нийт хэмжээ 10,0 %
2. Тухайн жилд төлсөн татварын нийт хэмжээ 15,0 %
3. Нийт ажиллагсадын тоо, үүнээс тухайн жилд шинээр бий болгосон ажлын байрны тоо 15,0 %
4. Компаний нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажил, үр дүн 25,0 %
5. Авилгын эсрэг хийсэн ажил, санал санаачлага, үр дүн 10,0 %
6. Инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хийсэн ажил, санал санаачлага, үр дүн 15,0 %
7. Компаний засаглал, санхүүгийн ил тод байдал 10,0 %
Дүн 100,0 %

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд дараах материалыг бүрдүүлж 2012 оны 3 сарын 16-ны дотор ирүүлнэ. Үүнд:

  1. Албан хүсэлт

  2. Дээрх үзүүлэлт тус бүрээр 2011 онд хийсэн ажлын дэлгэрэнгүй тайлан

  3. Компаний танилцуулга

  4. Аудитаар баталгаажуулсан 2011 оны жилийн эцсийн тайлан тэнцэл

  5. Харьяалагдах татвар, даатгалын газраас өр төлбөргүйг гэрчилсэн албан тоот

Шалгаруулах номинациуд:

  • ТОП-150 аж ахуйн нэгж

  • ТОП-5 Банк

  • ТОП-10 ББСБ

  • ТОП-10 Компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч

  • ТОП-5 Даатгалын компани

Материал хүлээн авах хаяг:

Хан-Уул дүүрэг, М.Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 407 тоот
Улаанбаатар – 101011001
Утас: 976-11-310619
Гар утас: 99833670, 99077127
Факс: 976-11-324620
И-мэйл: oigonjav@mongolchamber.mn
Харилцах хүн: Л.Ойгонжав

AddThis Social Bookmark Button
Холбоотой мэдээлэл
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер