(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Supremium Sourcing Fair 2020" үзэсгэлэн, B2B уулзалтанд оролцох ААН-дийг бүртгэж байна

2020/04/01 --> 2020/04/03

БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдах өргөн хэрэглээний барааны “Supremium Sourcing Fair 2020” үзэсгэлэн, B2B уулзалтанд оролцох ААН-дийг бүртгэж байна.

БНСУ-ын Сөүл хотноо 2020 оны 4 сарын 02-04-ний хооронд “SOURCING FAIR 2020” олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.

Тус үзэсгэлэнд аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан талбай түрээслэн авч оролцох боломжтой бөгөөд Солонгосын “COEX” төвөөс B2B арга хэмжээг зохион байгуулан ганцаарчилсан уулзалтуудыг хийх болно.

Зохион байгуулагч талаас энэхүү үзэсгэлэнд оролцох оролцогчдын Сөүл хотноо байрлах 2 хоногийн зочид буудлын зардлыг хариуцах болно.

Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь үзэсгэлэнд талбай авч оролцож байгаа аж ахуйн нэгжүүд худалдаа хийлгүй зөвхөн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцох юм.

Бизнес уулзалтад бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд товлогдсон уулзалтуудад заавал оролцох нөхцөлтэй.

Бүртгэл 2020 оны 02 сарын 07-ний өдөр хүртэл явагдана.

Хавсралт: В2В арга хэмжээнд оролцох зардлын мэдээлэл, Үзэсгэлэнд талбай авч оролцох зардлын мэдээлэлБүртгэлийн хуудас /EN/ - Бөглөөд бидэнд доорх хаягаар илгээх

Зохион байгуулагч: МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070-4, 99017740
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn, magnaibaatar@chamber.mn