 |
| Vндсэн цэс |  |
| Яг одоо онлайнд |  |
Одоогоор, 1 зочин байна. 0 гишvvн холбогдсон байна.
| |
| МVХАVТанхимын сайтууд |  |
|  |
|
|
Монголын Vндэсний Арбитр
Иргэд бизнес эрхлэгчдийн хоорондын маргааныг маргаан
шийдвэрлэх шvvхийн бус арга болох арбитраар шийдвэрлэх нь тvгээмэл болсон єнєє
vед Монгол Улсын хувьд Монголын Vндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхимын
дэргэдэх Монголын Vндэсний Арбитр нь хуулиар харъяалуулсан гадаад, дотоодын
арилжааны маргааныг арбитрын хэрэг vvсгэн, хянан шийдвэрлэх vйл ажиллагааг
эрхлэн явуулах бvрэн эрх бvхий тєрийн бус, ашгийн тєлєє бус байгууллага юм.
МVХАVТ-ын дэргэдэх Монголын Vндэсний Арбитр нь 1960 оны 7
сарын 2-ны єдєр анх vvсгэн байгуулагдсан бєгєєд “Гадаад худалдааны арбитрын
тухай” хууль 1995 онд мєн 2003 онд ЮНСИТРАЛ-ийн загвар хуулинд vндэслэсэн
арбитрын тухай шинэ хууль тус тус батлагдсанаар дэлхийн жишигт нийцсэн арбитрын
тухай хууль тогтоомжтой болж МVХАVТ-ын дэргэдэх МVА Монгол улсад байнгын vйл
ажиллагаа явуулдаг цорын ганц арбитрын байгууллага болсон юм.
МVАрбитр нь Арбитрын дарга, ерєнхий нарийн бичгийн дарга,
хуулийн ажилтнууд болон салбар бvрийн мэргэшсэн нэр хvнд бvхий мэргэжилтнvvд
эрдэмтэд зэрэг нийт 150 гаруй арбитрчидтайгаар vйл ажиллагаагаа явуулж байна.
Нийт 21 аймагт салбар арбитртай бєгєєд салбар арбитрууд нь дотоодын хэрэг
маргааныг хянан шийдвэрлэдэг.
“Гадаадын арбитрын шийдвэрийг хvлээн зєвшєєрч, биелvvлэх
тухай” 1958 оны Нью-Иоркийн конвенцэд Монгол Улс 1995 онд нэгдэн орсон бєгєєд
ингэснээр уг конвенцид нэгдэн орсон дэлхийн нийт 130 гаруй улсад МVА-ын шийдвэр
хvлээн зєвшєєрєгдєж биелэгдэх мєн дээрхи орнуудын арбитрын шийдвэр Монгол Улсад
биелэгдэх бvрэн боломжтой болсон юм.
МVАрбитрын эрхлэн явуулдаг гол vйл ажиллагаа
-
Арбитрын vйл ажиллагаа. Арбитрын vйл ажиллагаа нь
МVА-ын гол чиг vvрэг юм. МVА нь Монгол улсад арбитрын vйл ажиллагаа явуулах
эрхтэй цорын ганц байгууллага бєгєєд худалдааны маргаан шийдвэрлэх арвин их
туршлагатай юм.
-
Эвлэрvvлэх vйл ажиллагаа. 2003 оны 6 сарын 16-ны
єдєр батлагдсан арбитрын дvрмийн дагуу маргаан шийдвэрлэх альтернатив аргуудын
нэг нь эвлэрvvлэх vйл ажиллагаа бєгєєд энэ нь Монгол улсад маргаан шийдвэрлэх
цоо шинэ арга замыг нээж єгсєн юм.
- Хууль, эрх зvйн зєвлєгєє. МVА нь сонирхсон хvн бvрт эрх зvйн
мэдээлэл, хууль зvйн зєвлєгєє єгч маргаан гарахаас урьдчилан сэргийлэхийн
зэрэгцээ арбитрын vйл ажиллагааг танилцуулдаг.
- Сургалт, судалгаа шинжилгээ.
- Арбитрын холбогдолтой ном сэтгvvл, хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх,
олон нийтэд тvгээн дэлгэрvvлэх.
-
Олон улсын хамтын ажиллагаа. МVАрбитр нь олон улсад
хvлээн зєвшєєрєгдсєн арбитрын институт бєгєєд Гааг дахь Олон Улсын Байнгын
Арбитр, Олон Улсын Худалдааны Танхимын Арбитрын шvvх, Ази Номхон Далайн Бvс
Нутгийн Арбитрын Тєв зэрэг хэд хэдэн олон улсын арбитрын байгууллагуудын
гишvvн юм. Тvvнээс гадна МVАрбитр нь дэлхийн бусад арбитрын байгууллагуудтай
байнгын тогтмол харилцаатай ажиллахын зэрэгцээ олон улсын хурал чуулганд
тогтмол оролцдог. Мєн МVА нь дэлхийн арбитрын олон байгууллагатай хамтран
ажиллах гэрээ байгуулсан байдгаас дурьдвал:
- ОХУ-ын Олон улсын худалдааны арбитр
- Хятадын олон улсын худалдаа эдийн засгийн арбитр
- Куала Лампурын бvс нутгийн арбитрын тєв
- Тайландын арбитрын институт
- Хонг Конгийн олон улсын арбитрын тєв
- БНСУ-ын худалдааны арбитрын зєвлєл
- Украйн улсын Худалдаа аж vйлдвэрийн танхимын дэргэдэх олон улсын
худалдааны арбитр.
- Чех улсын Худалдаа аж vйлдвэрийн танхимын дэргэдэх арбитр.
МVАрбитраар маргаанаа шийдвэрлvvлснээр дараахи давуу талтай.
- Маргаанаа шийдвэрлэх хараат бус, мэргэшсэн, єндєр ур чадвартай арбитрчаа
сонгох эрхтэй;
- Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх бvхий л ажиллагаа нууцлал сайтай;
- Цаг хугацаа хэмнэж шуурхай шийдвэрлэнэ. /Хэрэг маргаан шийдвэрлэх
хуулийн хугацаа 60 хоног/;
- Арбитрын шийдвэр эцсийн бєгєєд заавал биелэгдэх хvчинтэй;
- МVА-ын шийдвэр дэлхийн 136 оронд хvлээн зєвшєєрєгдєж биелэгдэнэ.
|
|
|  |
| Санал асуулга |  |
| Ном товхимол |  |
| 
|