(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Улаанбаатар Түншлэл-2019” эхэллээ

2019/10/16 0

“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг 2019 оны 9-р сарын 12-ны өдөр  “Мишээл экспо” төвд эхэллээ. Үзэсгэлэнг МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн нээсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ энэ жилийн үзэсгэлэнд олон орны ААН компани оролцож,  олон улсын хэмжээнд зохион байгуулсан гэж тэмдэглээд  “Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж буй нийт ААН, хувь хүмүүс, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, хамтран зохион байгуулагчид, үзэж сонирхон, үйлчлүүлж буй иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.  

1975 оноос гарч эхэлсэн энэхүү үзэсгэлэн худалдаа өргөжин тэлсээр 44 дэх жилдээ болж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд Беларусь улс “Түнш орон”-оор оролцож , ХАА-н техник болон хүнсний бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж байгаа бол мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Тайванаас нийтдээ 40-өөд компани, дотоодын 50 гаруй аж ахуй нэгж оролцож байна.  Беларусь  улсаас “Белаз”, Минскийн тракторын үйлдвэр, “Могилолифтмаш”, дарсны болон хүнсний үйлдвэрүүдийн төлөөлөл ирээд байгаа аж.

Мөн Тайваний компани, бизнес эрхлэгчид олон улсын үзэсгэлэнгийн үеэр  гоо сайхны бүтээгдэхүүн, зөөврийн түрдэг тэргүүд, нарны энергийн гудамжны гэрэл, үйлдвэрийн гэрэл, зар сурталчилгааны гэрэл, спорт, эрүүл мэндийн өндөр чанарын нэхмэл эдлэл,  хулсны нүүрсэн дотуур хувцас, UV хамгаалалттай хантааз, чийг гадагшлуулдаг хувцас, шинэ технологиор хийгдсэн эдэлгээ удаан, чанартай унадаг дугуйнууд зэрэг бүтээгдэхүүн танилцуулах юм.

 Үзэсгэлэн худалдааг манай улсад чуулж буй Азийн Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь хуралдаанд оролцогч улсуудын төлөөлөл үзэж сонирхож байна. Ирэх ням гараг дуустал үргэлжлэх үзэсгэлэн-худалдааны үеэр бизнес уулзалтууд болох аж.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТанхимын Ерөнхийлөгч Д. Энхтүвшин БНХАУ-ын Шаньдун мужийн Лин И хотын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзлаа
2024/03/29
М БАНК ХК-ны үзүүлж буй бизнесийн зээлийн үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
Корпорейт Зочид буудал ХХК-ны гишүүдэд үзүүлж буй үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
ТАПАТРИП ХХК-ны үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, МҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/03/26
Хөнгөн үйлдвэрийн анхны эмэгтэй баатар
2024/03/26
ХИЛ ДЭЭР ГАЦМААРГҮЙ БАЙНА
2024/03/25
Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт
2024/03/21
Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт
2024/03/21
Монголын Мэдээ: 10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулна
2024/03/21
Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжих бодлого дутагдаж байна
2024/03/21
П.Төмөр-Очир: Бельги улсад компани байгуулах, ажиллуулахад харьцангуй хялбар журамтай
2024/03/21
БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ 10000 залуусын сургалт эхэллээ
2024/03/20
Өвөрхангай аймгийнхан МҮХАҮТ-тай хамтран Хөрөнгө оруулалтын чуулганаа хийлээ
2024/03/20
Монгол Тайваний 20 дахь удаагийн бизнес форум Тайпэй хотноо зохион байгуулагдаж байна
2024/03/20
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази Номхон Далайн бүсийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна
2024/03/20
МҮХАҮТ-аас Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрт өгөх санал
2024/03/19
Эдийн засгийн коридор, боомт, тээвэр логистикийн зөвлөл хуралдлаа
2024/03/19
“КIMES Солонгосын эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн”-д МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд амжилттай оролцлоо
2024/03/19
МҮХАҮТ, "Сэтгэлийн мод ТББ"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/03/19