(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

УРИАЛГА - Бизнесийнхэн хамтдаа хүндрэлийг даван туулъя!

2020/02/20 3

Хөрш БНХАУ-д гарсан шинэ коронавирусын тархалтаас сэргийлэх зорилгоор үүссэн нөхцөл байдалд МҮХАҮТ-ын зүгээс дүн шинжилгээ хийж, юуны өмнө хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд гарч болох хомсдол, үнийн өсөлт зэргийг тодорхойлох зорилготой хүнсний томоохон үйлдвэрлэгч, импортлогчидтой уулзалтуудыг зохион байгуулж, гарсан саналуудыг нэгтгэн УИХ, Монгол Улсын Засгийн газарт уламжилсан билээ. Үүний үр дүнд өргөн хэрэглээний хүнсний зарим барааны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор тэдгээр барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 2 хүртэл сараар сунгах, мөн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл  УИХ-д өргөн барих шийдвэр гаргаж байгааг талархан хүлээн авч байна. Цаашид ч гэсэн бизнесийнхэн хамтдаа тулгарч буй асуудал, гарах гарцаа тодорхойлж, төр засагтаа хандан шийдвэрлүүлэх боломж байна гэж харж байна.

Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан, олон нийтийн үзвэр үйлчилгээний газруудыг хааж, зарим үйлчилгээний газарт цагийн хязгаарлалт хийсэн, Хятад улстай хиллэдэг боомтуудыг хаасан, мөн цагаан сарыг бүх нийтээр тэмдэглэхгүй болсноос шалтгаалан бизнес эрхлэх нөхцөл байдал хүндэрч, бизнес эрхлэгчид санхүүгийн алдагдал хүлээх боллоо. Энэ хүнд нөхцөл байдалд бизнесийнхэн харилцан ойлголцож, зээл ба хүүгийн төлбөрт уян хатан хандах, зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, түрээсийн төлбөрийг бууруулах ба хойшлуулах, торгууль алдангиас чөлөөлөх зэргээр зээлдэгч, түрээслэгчдэд дэмжлэг үзүүлэхийг Банк, Банк бус санхүүгийн байгууллагууд ба Түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

Бизнесийнхэн бид уян хатан байж, хамтдаа хүндрэлийг давах болно.

гишүүн
Танхимд 2 сарын 20-ноос хойш ажиллаж байгаа хүн байгаа юм уу
Сони
Болж байна.Бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжсэн Хотын даргын захирамж, өвчтэй байсан эхний 5 хоногийн листний мөнгийг ААН-ээс гаргуулдаг, Хүүхэд асрах хугацааг 2 жил байсныг 3 жил болгоод НДШ-ийг нь ААН-үүд төлөх, ажилтандаа өгсөн тусламж хоол унаа гэх мэт юуч байсан ХХОАТ, НДШ-ийг ААН төлүүлэх зэргээр аж ахуй эрхлэх нь бүр там болж, хувийн аж ахуй нэгжүүдийг хүчиндэж дээрэмдэж, хууль зөрчих, авилга өгөх хүнд дарамтруу түлхэж байгааг ХАҮТ анхааралдаа авч тууштай ажиллаж өгнө үү. ААН-үүдийн эрхийг та нар биднийг төлөөлөн хамгаалахгүй бол төрд байгаа этгээдүүд өөрсдөө юм хийсэн болох гэж дуртай цагтаа аж ахуйн нэгжүүдийг шууд дээрэмдээд байна.
Асылмура ХХК. А.Гүлмайра
Өдрийн амгаланг эрье Зөв санаачлага тул нэгдэж байна. 5 сар хүртэл НДШ ийн өр төлбөр нэхэхгүй байх, Ажилтан байгууллага 2ыг хонь чоно болгоод компани чинь өртэй болохоор гэсэн шалтгаанаар жирэмсэн эхчүүд декрет авч чадахгүй байна Зээлүүдийг хугацааг сунгах Бэлэн мөнгөний эргэлт тасарсан тул, богино хугацааны зээл олгох боломжыг эрэлхийлэх.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11
Экспортоо нэмэгдүүлэх боломж
Экспортоо нэмэгдүүлэх боломж
2024/04/11
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
2024/04/10
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
2024/04/10
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
2024/04/10
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
2024/04/10
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
2024/04/10
MNS 5021-1:2024,
MNS 5021-1:2024, "Жижиглэн худалдааны газар,түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2024/04/10
Инклусив хамтын ажиллагаа
Инклусив хамтын ажиллагаа
2024/04/09