(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

НҮБ-ын стратегийн бодлого боловсруулахад хамтран ажиллана

2020/02/12 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра-тай хамтран ажиллах боломжийн талаар уулзаж санал солилцлоо.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нь 2003 оноос хойш НҮБ-ын системд ажиллаж байгаа бөгөөд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар 2019 оны 9 сараас томилогдон ажиллаж байна.

Тэрээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул нарыг хүлээн авч уулзаж, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зориултуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал бөгөөд нийгэм, эдийн засгийн хөгжлийн таатай орчныг бүрдүүлэхэд судалгаан дээр үндэслэн бодлого боловсруулах, бодлогын нэгдмэл байдал, уялдаа холбоо чухал гэдгийг онцолж байлаа.

Энэ жил 2017-2021 оны НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийж ажиллана. Ирэх жил НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой тохиох бөгөөд ирэх 25 жилийн хөгжлийн төсөөлөл, хамтдаа урагшлах арга замууд, НҮБ-ын зүгээс улс орнуудыг хэрхэн дэмжих, хувийн хэвшлийн төлөөлөлтэй хэрхэн хамтарч ажиллах талаар нээлттэй санал, бодлоо хуваалцах уулзалтыг МҮХАҮТ болон 21 аймгийн салбар танхимуудаар дамжуулан зохион байгуулж, ирэх 5 жилийн стратеги төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллахаар санал солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
М БАНК ХК-ны үзүүлж буй бизнесийн зээлийн үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
Корпорейт Зочид буудал ХХК-ны гишүүдэд үзүүлж буй үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
ТАПАТРИП ХХК-ны үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, МҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/03/26
Хөнгөн үйлдвэрийн анхны эмэгтэй баатар
2024/03/26
ХИЛ ДЭЭР ГАЦМААРГҮЙ БАЙНА
2024/03/25
Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт
2024/03/21
Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт
2024/03/21
Монголын Мэдээ: 10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулна
2024/03/21
Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжих бодлого дутагдаж байна
2024/03/21
П.Төмөр-Очир: Бельги улсад компани байгуулах, ажиллуулахад харьцангуй хялбар журамтай
2024/03/21
БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ 10000 залуусын сургалт эхэллээ
2024/03/20
Өвөрхангай аймгийнхан МҮХАҮТ-тай хамтран Хөрөнгө оруулалтын чуулганаа хийлээ
2024/03/20
Монгол Тайваний 20 дахь удаагийн бизнес форум Тайпэй хотноо зохион байгуулагдаж байна
2024/03/20
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази Номхон Далайн бүсийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна
2024/03/20
МҮХАҮТ-аас Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрт өгөх санал
2024/03/19
Эдийн засгийн коридор, боомт, тээвэр логистикийн зөвлөл хуралдлаа
2024/03/19
“КIMES Солонгосын эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн”-д МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд амжилттай оролцлоо
2024/03/19
МҮХАҮТ, "Сэтгэлийн мод ТББ"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/03/19
Хан Тэгри Мэд ХХК
2024/03/18