(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах бүх нийтийн санал асуулга

2020/01/16 3

Зурган дээр дарж саналаа өгнө үү.

“ШИЛДЭГ-99” БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫГ ТОДРУУЛАХ
ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр, санал санаачилга, бүтээмжийг нь үнэлэн Шороон гахай жилийн “ШИЛДЭГ-99” бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Анх удаагаа зохион байгуулагдах гэж буй Уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгч залуучуудын тухайн жилийн ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршох бөгөөд тухайн жилийн шилдэг бизнес эрхлэгч залуучуудыг бүх нийтийн санал асуулга болон Танхимын удирдлагын хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна.

Бизнесийн салбарт өөрийн бодит хувь нэмэр, санал санаачилга, бүтээмжийг бий болгон амжилттай ажиллаж буй залуучуудыг алдаршуулан урам зориг өгөх, дэмжих зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Шилдэг залуу бизнесмен” алтан медаль, хүндэт өргөмжлөл олгоно. 

ШАЛГАРУУЛАЛТАД МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ УДИРДАМЖ

1. Материал хүлээн авах:

  • Шалгаруулалтад нэр дэвшигчийн материалыг онлайнаар бөглөх болон цаасан хэлбэрээр бүрдүүлж өгөх

2. Материал хүлээн авах хугацаа:

  • 2020 оны 01 дүгээр сарын 10-аас 2 дугаар сарын 03-ний 18.00 цаг хүртэл /хугацаа хоцроосон тохиолдолд материал хүлээн авах боломжгүйг анхаарна уу/

3. Хамрах хүрээ:

  • 18-45 нас хүртэлх 

4. Шалгаруулалт:

  • Олон нийтийн санал хураалт: 2020 оны 2 дугаар сарын 14-ийг дуустал www.mongolchamber.mn сайтаар санал хураалт явагдана. 
  • Олон нийтийн санал нь эцсийн шалгаруулалтад 60 хувийн оноо болно.
  • Танхимын удирдлагын хурлын шийдвэрээр “ШИЛДЭГ-99” бизнес эрхлэгч залуучууд тодроно. 

5. Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:

  • Нэр дэвшигчийн Шороон гахай жилд хийсэн ажлуудын жагсаалт (сүүлийн 3-5 жилийн ажлын тоон үзүүлэлтийг хавсаргана)
  • Байгууллагын удирдлагын зөвлөл болон байгууллагаас тодорхойлсон тогтоол, шийдвэр, хамт олны хурлын албан тэмдэглэл 
  • Ажил байдлын тодорхойлолт (ажлын чанар, үр дүн, амжилт, шинэ бүтээл, санаачилсан тэргүүн туршлага зэргийг тооцоо судалгаатай, тоон  үзүүлэлттэйгээр тусгасан байна) 
  • Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар, бүтээлийн жагсаалт (ажлын ололт амжилтыг баримтаар нотлон холбогдох материалыг хавсарган ирүүлэх)

Жич: Бүх материалыг 2 хувь авах бөгөөд файлаар info@mongolchamber.mn-мэйл хаягаар илгээнэ үү.

Нэмэлт мэдээллийг:

МҮХАҮТ, Гишүүнчлэлийн газар
Мэргэжилтэн Б.Түвшинтөр
Утас: (976) 7727-7070(2), 9907-8303, 8088-2222

аагий
бөөн юм болж энэ арга хэмжээг зохион байгуулсан хэрнээ одоо хүртэл шилдэг 99 бизнес эрхэлэгч нартаа шагналыг энэ өгөөгүй байгаа биздээ энэ арга хэмжээний шагнал аа шалгарсан залуус даа гардуулж өгөөч ээ хөл хорио цуцлагдчихаад байна бас бүр он гарлаа хариуцлагүй юм бэ?
Д.Бадамгарав
Шилдэг-99 бизнес шалгаруулалтад оролцож болох уу?88707855
Хөдөөний хүн оролцох боломжгүй юм байна.Сая л олж уншлаа.Уг нь би 26 дахь жилдээ бизнес эрхэлж байгаа юм
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
2024/04/24
Монгол – Австрийн бизнес форум болно
Монгол – Австрийн бизнес форум болно
2024/04/23
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
2024/04/22
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/22
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/22
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
2024/04/22
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
2024/04/22
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11
Экспортоо нэмэгдүүлэх боломж
Экспортоо нэмэгдүүлэх боломж
2024/04/11