(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол улс 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Европын Холбооны “Бүртгэгдсэн экспортлогчдын систем”-ийг хэрэгжүүлнэ

2019/12/29 0

2017 оноос эхлэн Европын Холбоо (ЕХ)-ны “GSP”+ Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүрээнд импортын барааны гаалийн татварын хөнгөлөлт эдэлж буй бүтээгдэхүүний гарал үүслийн бүртгэлийг цахимжуулж, түүнийг Монгол улс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн (ЕХ)-ны REX буюу “Бүртгэгдсэн экспортлогчдын систем”-ийг нэвтрүүлж буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад Харилцааны яам (ГХЯ), Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн  Танхим (МҮХАҮТ) хамтран хэрэгжүүлэхээр болоод байна. Уг Бүртгэгдсэн экспортлогчдын системд аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэх, бүртгэлийн санг хөтлөх үйл ажиллагааг МҮХАҮТ гүйцэтгэнэ. Харин ЕХ-ны гааль, татварын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу хийгдэх, хяналт шалгалттай холбоотой үйл ажиллагааг Гаалийн ерөнхий газар, REX буюу бүртгэгдсэн экспортлогчдын бүртгэлтэй холбоотой мэдээллээ ГХЯ, ГЕГ, МҮХАҮТ хооронд харилцан солилцоно. 

REX буюу Бүртгэгдсэн экспортлогчдын системийг ашиглан экспортлогч, хувь хүвь хүн, аж ахуйн нэгж, тээвэр зуучийн байгууллагууд бараа бүтээгдэхүүний гарал үүслийг бие даан мэдүүлэх юм.

МҮХАҮТ нь ЕХ-ны шаардлагын дагуу өргөдлийг хүлээн авч, өргөдөл гаргагч нь энэ холбоосоор урьдчилсан байдлаар Бүртгэгдсэн экспортлогчдын системд өргөдлөө гаргасан эсэхийг МҮХАҮТ нягталж үзнэ. Өргөдлийн маягтыг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзвэл REX системд бүртгэгдсэн дугаар өгч, бүртгэлийн хүчинтэй хугацааг экспорлогчид мэдэгдэнэ. МҮХАҮТ нь REX-ийн бүртгэл, хүчингүй болгох, өөрчлөлт хийх ажлыг хариуцна.  МҮХАҮТ нь Бүртгэгдсэн экспортлогчдын системтэй холбоотой брошур, гарын авлагыг экспортлогчдод зориулж бэлэн болгоод байгаа бөгөөд уг мэдээлэлтэй холбоотой асуух торуулах зүйл гарвал МҮХАҮТ-ын Хэрэглэгч, үйлчилгээний газарт хандан мэдээлэл авах боломжтой. 

МҮХАҮТ, Хэрэглэгч, үйлчилгээний газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТанхимын Ерөнхийлөгч Д. Энхтүвшин БНХАУ-ын Шаньдун мужийн Лин И хотын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзлаа
2024/03/29
М БАНК ХК-ны үзүүлж буй бизнесийн зээлийн үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
Корпорейт Зочид буудал ХХК-ны гишүүдэд үзүүлж буй үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
ТАПАТРИП ХХК-ны үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, МҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/03/26
Хөнгөн үйлдвэрийн анхны эмэгтэй баатар
2024/03/26
ХИЛ ДЭЭР ГАЦМААРГҮЙ БАЙНА
2024/03/25
Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт
2024/03/21
Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт
2024/03/21
Монголын Мэдээ: 10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулна
2024/03/21
Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжих бодлого дутагдаж байна
2024/03/21
П.Төмөр-Очир: Бельги улсад компани байгуулах, ажиллуулахад харьцангуй хялбар журамтай
2024/03/21
БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ 10000 залуусын сургалт эхэллээ
2024/03/20
Өвөрхангай аймгийнхан МҮХАҮТ-тай хамтран Хөрөнгө оруулалтын чуулганаа хийлээ
2024/03/20
Монгол Тайваний 20 дахь удаагийн бизнес форум Тайпэй хотноо зохион байгуулагдаж байна
2024/03/20
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази Номхон Далайн бүсийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна
2024/03/20
МҮХАҮТ-аас Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрт өгөх санал
2024/03/19
Эдийн засгийн коридор, боомт, тээвэр логистикийн зөвлөл хуралдлаа
2024/03/19
“КIMES Солонгосын эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн”-д МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд амжилттай оролцлоо
2024/03/19
МҮХАҮТ, "Сэтгэлийн мод ТББ"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/03/19