(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ОХУ-д ноолуурын эрэлт бий болгож, жигнэсэн махыг нэгдсэн бодлогоор экспорлоход хамтарч ажиллана

2019/12/10 0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 12 дугаар сарын 4-ний өдөр ”Монгол-Орос Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумыг МҮХАҮТ болон Оросын Холбооны худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа. Форумд Монголын талаас 30 компанийн 50 төлөөлөгч, Оросын талаас 80 компанийн 120 бизнес эрхлэгч оролцож, бизнесийн төслүүдээ харилцан танилцууллаа.

Энэ үеэр МҮХАҮТ-аас ОХУ-ын ХАҮТ-тай “Хамтран ажиллах хэлэлцээр”, МҮХАҮТ, ОХУ-ын Москвагийн ХАҮТанхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Евразийн эдийн засгийн холбооны Ажил хэргийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг зэргийг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичгийг анх 1993 онд байгуулж байсан бөгөөд нэмэлт агуулгаар баяжуулан шинэчлэн зурснаар мэдээлэл солилцох, харилцан бизнес аялал зохион байгуулах, цахим хамтын ажиллагааг хангах зэргээр өргөжиж байна.

Түүнчлэн Москвагийн ХАҮТ-ын бизнесийн нэгдсэн сайтаар дамжуулж бизнесийн санал солилцох, ОХУ-ын зах зээлд бизнес эрхлэх боломжууд нээх “БИЗНЕС-МАРКЕТ хамтын ажиллагааны платформ ашиглах хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн дагуу цаашид ОХУ руу жигнэсэн махыг нэгдсэн бодлогоор гаргах, ОХУ-д ноолуурын эрэлтийг бий болгоход ОХУ-ын танхимтай хамтран ажиллахаар болов. Мөн
шатахууны дутуу ачилтыг импортлогч нөхөн олгодог болох зохицуулалтын талаар талууд ярилцсан бөгөөд хоёр улсын компаниудын мэдээллийг орчуулж хуваалцдаг цахим талбар нээхээр болов.

Мөн хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдийг хийсэн бөгөөд тухайлбал Монгол Эм Импэкс Концерн ОХУ-ын ЛАЗА Лабораторис компанитай нийт 500,000 еврогийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Тус айлчлалыг тохиолдуулан Монгол Улсын ГХЯ, МҮХАҮТ, Евразийн эдийн засгийн холбоо болон Оросын ХАҮТ хамтран “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохиосон бөгөөд Монголын 50 гаруй бизнес эрхлэгчид, томоохон компаниуд оролцож, экспортод гарч үндэсний бараа бүтээгдэхүүнээ сурталчиллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11
Экспортоо нэмэгдүүлэх боломж
Экспортоо нэмэгдүүлэх боломж
2024/04/11
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
2024/04/10
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
2024/04/10
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
2024/04/10
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
2024/04/10
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
2024/04/10
MNS 5021-1:2024,
MNS 5021-1:2024, "Жижиглэн худалдааны газар,түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2024/04/10
Инклусив хамтын ажиллагаа
Инклусив хамтын ажиллагаа
2024/04/09