(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Сарлагийн хөөвөр, торомны ноосны үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлнэ

2019/09/05 0

Европын холбооны санхүүжилтээр МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж буй Монголын худалдааг дэмжих  /TRAM/  төслийн сарлагийн хөөвөр, торомны ноосны кластер байгуулах ажлын хэсгийн 2 дахь удаагийн уулзалт боллоо.

Сарлаг болон тэмээний ноосон бүтээгдэхүүнийг түүхий эд бэлтгэхээс эхлэн эцсийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд таниулах, гадаад түнштэй болгох, малчин болон үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор  “Сарлагийн хөөвөр, торомны ноос”-ны кластерыг байгуулахаар болж байна. 

Уулзалтын эхэнд, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул хэлэхдээ,  “Монгол Улсад үйлдвэрлэсэн ноос ноолууран бүтээгдэхүүн нь дэлхийн стандартыг хангасан, цэвэр байгалийн гаралтай, хүний эрүүл мэнд, биед эвтэйхэн, зөөлөн, дулаахан, арчилгаа эдэлгээ сайтай болох нь нэгэнт танигдсан. Бид дан дангаараа бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний зар сурталчилгаа, дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц сав баглаа боодол гээд олон сорилт, бэрхшээлтэй тулгардаг. Эдгээрийг хамтын хүчээр буюу харилцан ашигтай кластерын зарчмаар шийдвэрлэх чухал юм. Иймд бидний эхлүүлсэн хамтын ажил амжилттай үргэлжилж,  экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөхөд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Энэ удаагийн уулзалтаар кластерын хууль, эрх зүйн орчин ба зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагаа, үйлдвэрлэгчдэд зориулсан ЕСББ-ны төслийн санхүүжилт, кластерын вэб сайт бий болгох, 2019 оны 5, 6 сард зохион байгуулагдах үзэсгэлэнгийн үеэр сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд хэрхэн сурталчлах, кластерын зохион байгуулалт, зорилго хөтөлбөрүүдийнхээ талаар ярилцлаа.

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын Худалдааг Дэмжих - EU TRAM төсөл нь Монгол Улсын худалдааг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах, түүнчлэн экспортын чадамж өндөртэй тодорхой бүтээгдэхүүн салбарт чиглэсэн үр ашигтай худалдааны бодлого боловсруулах, Монгол Улс дэлхийн эдийн засгийн харилцаанд илүү үр ашигтай оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой энэхүү төсөл нь 2021 он хүртэл хэрэгжих бөгөөд Европын зах зээлд гаргахад анхаарлаа хандуулах юм. 

Уулзалтад төсөл хэрэгжүүлэгчид болон Ноос, ноолуурын холбоо, Хөвсгөл, Завхан, Баянхонгор аймгийн төлөөлөл, кластер багт ажиллах үйлдвэрлэгчид оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/25
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
2024/04/24
Монгол – Австрийн бизнес форум болно
Монгол – Австрийн бизнес форум болно
2024/04/23
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
2024/04/22
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/22
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/22
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
2024/04/22
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
2024/04/22
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11