Италийн ахмад экспертүүдийн туршлагаас суралцах боломжтой боллоо
МҮХАҮТ-аас Италийн ахмад экспертүүдийн холбоо (ISES) байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 7 сарын 9-ны өдөр байгуулсан. 1985 онд байгуулагдсан тус холбоотой хамтран ажилласнаар нэхмэл, хөдөө аж ахуй, удирдлага, байгаль орчин, барилга, эдийн засаг, үйлдвэрлэлт, маркетинг, эрүүл мэнд, тээвэр, аялал жуулчлал, хотын хөгжил, автомашины үйлдвэрлэлийн салбаруудад Итали улсын ахмад экспертүүдийн олон улсын туршлагаас суралцах, шинэ техник технологи, ноу хау-тай танилцах өргөн боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байна.
Санамж бичгийн хүрээнд Монголын ААН-ийн урилгаар Италийн ахмад экспертүүдийн холбооны гишүүд хүрэлцэн ирж бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлын шийдэх гарц, болон зөвлөмж зөвлөгөөг өгнө.
Итали улсаас эксперт хүлээн авахад Монголын тал дараах зардлуудыг хариуцна.
- 2 талын нислэгийн тийзийн зардал
- Дотоодын тээврийн зардал
- 4 од бүхий зочид буудлын зардал
- Виз даатгалын зардал - 150 евро
- ISES байгууллагад төлөх хураамж: богино хугацаа 1 сар хүртэлх - 1000 евро, урт хугацаа 1 сараас дээш хүртэлх - 2000 евро
- Цалин: богино хугацааны эксперт нэг өдөр - 50 евро, урт хугацааны эксперт нэг өдөр - тохиролцоно.
Холбоо барих:
МҮХАҮТ, Гишүүнчлэлийн газар
Утас: (976) 77277070-2
Цахим шуудан: membership@mongolchamber.mn