(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хятадын Олон Улсын Импортын Экспо 2019 Шанхай хотноо нээлтээ хийлээ

2019/11/05 0

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулж буй 2 дахь удаагийн ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Шанхай хотын “Үндэсний Үзэсгэлэнгийн Танхим”-д нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпин хүрэлцэн ирж нээлтийн үг хэлэв. “Үндэсний Үзэсгэлэнгийн Танхим” нь нийт 500.000м2 талбайг эзэлдэг одоогийн байдлаар Дэлхийд хамгийн томд тооцогдож буй үзэсгэлэнгийн цогц байгууламж юм. ЭКСПО нь 1-8 дугаар танхимд дэлгэгдэх бөгөөд доорх салбараас бүрдэнэ. Үүнд:Ухаалаг, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж, автомашин, шинэ дэвшилтэт технологи, инноваци, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, соёл боловсрол, аялал жуулчлал, эмнэлэгийн тоног төхөөрөмж, эмийн үйлдвэрлэл, Олон улсын дүр төрхийн хэсэг зэрэг чиглэлээр явагдана. Энэхүү үзэсгэлэн нь 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ удаагийн ЭКСПО-д нийт 150 орны 3000 гаруй ААН оролцож байгаа юм. Мөн олон улсын дүр төрхийн танхимд нийт 64 улс тухайн улсын тусгай засалттай талбайд оролцож байна.

Монгол Улс нь энэ жил тус ЭКСПО-д анх удаа оролцож байгаа бөгөөд 136м2 тусгай засалттай талбайд Монголын аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчин зэрэг улсаа бүхий л салбараар сурталчлан оролцож байна.

Мөн тус ЭКСПО-д АПУ ХК, Очир дагинас ХХК, Майндтэч ХХК, Монфүүдланд ХХК, Сайн түмэн кашмер ХХК, Говь газар ХХК, Түмэнсүлжээ ХХК, Тэсо корпораци Грийн групп зэрэг компаниуд бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байна. Оролцогч компаниудын хувьд энэхүү ЭКСПО-д оролцсоноор дэлхийн 150 гаруй орны төлөөлөл болсон тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлага, хөрөнгө оруулагчидтай нэгэн дээвэр дор цуглан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түншлэлтэй болох, дэлхийн хамгийн том зах зээлтэй улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлох маш том боломж бүрдэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11
Экспортоо нэмэгдүүлэх боломж
Экспортоо нэмэгдүүлэх боломж
2024/04/11
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
2024/04/10
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
2024/04/10
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
2024/04/10
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
2024/04/10
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
2024/04/10
MNS 5021-1:2024,
MNS 5021-1:2024, "Жижиглэн худалдааны газар,түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2024/04/10
Инклусив хамтын ажиллагаа
Инклусив хамтын ажиллагаа
2024/04/09
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа
2024/04/09
Хамтдаа хөгжих B2B платформыг хөгжүүлж байна
Хамтдаа хөгжих B2B платформыг хөгжүүлж байна
2024/04/09
МҮХАҮТ, МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН  АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/08