(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" залуу бизнес эрхлэгчдийн чуулган МҮХАҮТ-ын Их танхимд эхэллээ

2019/10/16 0

Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" залуу бизнес эрхлэгчдийн чуулган МҮХАҮТ-ын Их танхимд эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, МҮХАҮТ-ын дэд дарга Б.Намжилсүрэн, ГБХЗГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Сэлэнгэ нар үг хэллээ. Мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин биечлэн оролцож чадаагүй ч видео мэндчилгээ дэвшүүлж, чуулганд оролцогчдод амжилт хүсэв.

Тэрбээр "Бизнес эрхлэх амаргүй, гэхдээ бизнесийн орон зай Монголд хязгааргүй. Бид энэ орон зай, мэдээллийн урсгалыг зөв удирдаж, залуусаа чиглүүлэх болно. Залуучуудтай ажиллах нь бидэнд олон зүйлийг товчлох боломж олгож байна" гэлээ.

Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" чуулганд нийслэл, 21 аймгийн 300 гаруй бизнес эрхлэгч залуус оролцож байна.

"Марс Ви" төслийн удирдагч, МҮХАҮТ-ын Инноваци хариуцсан зөвлөх С.Эрдэнэболд: Миний одоо ярих юм та нарт хэт агаарын санагдаж магадгүй. Гэхдээ 88 жилийн өмнө, нэгэн найрагч монгол залуу 25-тайдаа "Од" хэмээх шүлгээрээ шинжлэх ухааны 7 том асуултыг хөндөж тавьсан байдаг. Өнөөдөр бол технологийн, инновацийн, оюун санааны зуун. Залуус бид төр засгаас дэмжлэг авчихаад, мөнгө босгочихоод том төсөл хэрэгжүүлнэ гэж болохгүй. Түрүүлж ярьж, ойлгуулж, хүн үнэмшихгүй, үнэлэхгүй байлаа ч өөрсдөө итгэл үнэмшил дүүрэн байх ёстой. "Марс Ви" төсөл бол хүн төрөлхтний Марс гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байх болно. Манай баг сансар судлалын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачид, инженер техникийн чадварлаг залуусыг эгнээндээ нэгтгэсэн. Бид Марсын сургуулилалтын академи, сансарын судалгааны чөлөөт бүс, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацийн олон улсын төв байгуулна.

"Сургалт, судалгааны Полиси төв"-ийн Захирал Г. Эрдэнэгэрэл: Сүүлийн 30 жилийн бизнес бол үнэндээ "коопий паст" байлаа. Гадаад эзэнтэй компанийг Монголд салбарлуулах, гадаад хүний хийсэн юмыг Монголд зарах, гадаад удирдлагатай нэг сүлжээний эрэг шураг болох хэмжээнд л монгол хүмүүс ажиллаж ирсэн. Одоо бид өөрсдөө нэгдээд, өөрсдийнхөө бизнесийг хийцгээе. "Амжилтын цамхаг руу хүн бүр тэмүүлдэг. Гэхдээ ганцаараа хүрсэн хүн байхгүй" гэж үг бий. Одоо зүгээр л чаддаг чаддагаараа нэгдээд дор бүрнээ амбицлах биш дундын ашиг сонирхлоо тодорхойлж, хариуцлагатай хамтарч бизнесээ томруулъя.

"Сор кашимер" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Бархасбадь: Амьдрал хэцүү, бэрхшээл их байна, төр засаг муу байна гэхээсээ илүү бидэнд өөрсдөд маань ямар асуудал байна гэдгээ харах болсон. Өөрсдөө үгээ хэлж, зөв дуугарч, зөв тэмцэж байгаа нэгнээ харлуулах биш дэмжих, ялгах салгах хэрэгтэй байна. Залуус бидний урмыг юу хугалдаг вэ ямар нэг төсөл, тендэрт оролцлоо гэхэд аль хэдийн гүйцэтгэгч нь тодорчихсон байдаг байдал. Тиймээс бизнес дэх улс төрийн оролцоог хязгаарласан хуулийн бүх заалтыг дэмжиж, үгээ хэлдэг, сонирхдог, оролцдог байх ёстой.

UA consulting ХХК-ийн захирал А.Урангоо: Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниа 6 жилийн өмнө байгуулж байхад хүмүүсийн сэтгэлгээ одоогийнхоос тэс өөр байсан. Юм бүтээдэггүй, бусдын хөрөнгийг зүгээр зуучлаад зардаг, ченжүүд гэж хардаг байсан. Хэдий тийм байсан ч бид зориглоод ямар нэг юмны стандарт үүсгэх хэрэгтэй юм байна лээ. Одоо хөрөнгө зуучлал, үл хөдлөхтэй холбогдсон үнэ цэнэ, үйлчилгээний стандарт ямартаа ч тогтсон. Ямар ч асуудал гарч ирсэн тууштай байвал стандартыг нэхэх биш өөрсдөө үүсгэж чадна.

Эдийн засаг дахь залуучуудын оролцоог хэлэлцэж байна

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлөөс зохиож буй "Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" чуулга уулзалт "Нэг зорилго нэг бодлого" уриатайгаар үргэлжилж байна.

Үдээс хойшхи хуралдаан "Монгол экспорт" дэд сэдвээр болж байгаа бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын худалдааг дэмжих TRAM төслийн ахлах зөвлөх Карл Круг, Монгол дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч М.В.Василиев нар илтгэл тавьж, БНХАУ-ын Баяннуур аймгийн E-export төслийн зохицуулагч Д.Ариунжаргал "Хил дамнасан худалдаа-e-export" төслөө танилцууллаа.

Бизнес эрхлэгч залуус зөвлөмж гаргалаа

"Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" чуулган амжилттай зохиогдож, чуулганы оролцогчдоос МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлд хандаж зөвлөмж гаргалаа.

Зөвлөмжид гарааны бизнес эхлүүлж буй залууст эхний 5 жилийн татварын хөнгөлөлт үзүүлэх, бизнест шударга өрсөлдөөн бий болгох чиглэлээр хууль эрхзүйн орчин бүрдүүлэх, хамтын оффисыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт байгуулах, дотоодын болон олон улсын зах зээлд амжилттай нэвтрэхэд гааль, татварын болон бусад дэмжлэгийг эрхзүйн хүрээнд зохицуулж өгөх зэргийг тусгасан байна. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл эдгээр санал санаачилгыг ажил хэрэг болгохоор бүх шатанд асуудлыг тавьж, хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11
Экспортоо нэмэгдүүлэх боломж
Экспортоо нэмэгдүүлэх боломж
2024/04/11
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
2024/04/10
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
2024/04/10
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
2024/04/10
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
2024/04/10
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
2024/04/10
MNS 5021-1:2024,
MNS 5021-1:2024, "Жижиглэн худалдааны газар,түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2024/04/10
Инклусив хамтын ажиллагаа
Инклусив хамтын ажиллагаа
2024/04/09
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа
2024/04/09